Ши Жиньпин Хойд Солонгост айлчилна

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин Хойд Солонгост айлчилна

Ши Жиньпин Хойд Солонгост айлчилна

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сарын 7-10-ны өдрүүдэд Хятад улсад айлчлах үеэрээ Хятадын дарга Ши Жиньпинийг Пёньянд айлчлахыг урьжээ. Ким Жон Уны энэхүү урилгыг Ши Жиньпин таатай хүлээн авч, ойрын хугацаанд БНАСАУ-д айлчлах төлөвтэй байгаагаа мэдэгдсэн байна. Энэ талаар Хойд Солонгосын төрийн мэдээллийн төв телевиз мэдээлжээ.

Ким Жон Уны энэ удаагийн айлчлал нь Хятад улсад хийж буй түүний дөрөв дэх айлчлал болсон бөгөөд түүнийг дагалдаж түүний гэргий И Сол Жу, түүний зөвлөх бөгөөд Солонгосын Хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын дарга Ким Ён Чол, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо, Ким Жон Уны дүү Ким Ё Жон нар явсан юм. Ким Жон Ун АНУ-ын ерөнхйилөгч Дональд Трамптай хийх уулзалтаас өмнө Пёньяны хамгийн ойрын түнш болох Хятад улстай стратегийн асуудлаа хэлэлцэх зорилгоор тус улсад айлчилсан гэж шинжээчид үзэж байна. Мөн хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн жилд хийсэн энэхүү айлчлал Ким Жон Уны 35 насны төрсөн өдөртэй давхацсан зэрэг нь хоёр улсын харилцаа хэр дотно байгааг харуулж байна гэж дүгнэж байгаа юм байна.

Эх сурвалж: www.scmp.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж