УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордны Б танхимд хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэхээр товложээ. Тодруулбал, УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхээс гадна гишүүдийн олонхиор УИХ-ын даргыг огцруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг тус тус хэлэлцэх юм.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаас УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзcэн юм.
Холбоотой мэдээ