Ц.Нямдоржийн "шударга ёс" үнэнд гүйцэгдэв

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийн "шударга ёс" үнэнд гүйцэгдэв

Ц.Нямдоржийн "шударга ёс" үнэнд гүйцэгдэв

Энэ хүнийг Ц.Нямдорж гэдэг. Насаараа Монголын төрд зүтгэж яваа хүн. Хууль зүй, дотоод хэргийн яам бол түүний төрсөн нутгаас өөрцгүй болсон. Тав дахь удаагаа Монголын хуулийн салбарт ажиллаж байгаа тэрбээр, Монголд шударга ёс алдагдсаныг байнга ярина.

Гэвч, чухамдаа хуулийн түлхүүрийг гартаа тавантаа атгасан түүнд  хүсэл нь байсан бол шударга ёс тогтоох хангалттай эрх мэдэл эдэлж байсан, байсаар ч байгаа.

Хууль санаачлах эрх нь ч, хуулийнхныг удирдаж ажиллах боломж ч Ц.Нямдоржид нээлттэй. Тухайлбал, тэр Монголд шударга ёс тогтоохыг хүссэн бол ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон гишүүдийг хамгаалж үлдэх ёсгүй байв. Хуулийн салбарыг толгойлж  яваа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Халдашгүй байдлын дэд хороог толгойлдог. Харамсалтай нь, УЕП-оос нэр бүхий дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэн шалгах асуудлыг Ц.Нямдоржийн толгойлсон Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцээд Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан. Үүний өмнө тэрбээр ЖДҮчдыг уучлахгүй гэдгээ камерын өмнө илэрхийлж байв.  Үргэлж л өөрийгөө шударга гэж ярьдаг, үүндээ ч өөрөө хууртчихсан яваа Ц.Нямдоржийн "шударга ёс" үнэнд ийнхүү гүйцэгдэв.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
БурууБуруу
19
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж