Жагсагчдын асуудлаар ҮАБЗ хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Жагсагчдын асуудлаар ҮАБЗ хуралдаж байна

Жагсагчдын асуудлаар ҮАБЗ хуралдаж байна

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар  жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзлаа.  Уулзалтын талаар УИХ-ын гишүүн Л.Болд "Бидний таван гишүүн уг жагсаал цуглааныг зохион байгуулах  зөвшөөрлийг авахдаа маш их хариуцлагыг хүлээсэн. Арванхоёрдугаар сарын 27-ны өдөр бид маш тайван жагсч, тарцгаасан. Монголчууд бид тайван замаар нийгмээ өөрчлөх хувьсгалыг хийж чаддаг гэдгийг харуулах замыг тавьж чадсан. Бид жагсаал цуглаанаа маш эмх цэгцтэй, дэс дараатай, ойлгомжтой, хүчирхийлэлгүй, өдөөн хатгалтгүй зохион байгуулсан. Бид жагсаалд оролцогч хүмүүсийг гурван удаа шалгаж байж жагссан. Бид жагсаал цуглаанаа энэ цаг мөчид дуусгах төлөвлөгөөтэй байсан. Жагсагчдын төлөөлөл биднийг дагаж Төрийн ордонд орж ирсэн" гэлээ.

Тэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүнтэй уулзана хэмээгээд Ерөнхий сайдын өрөө рүү орсон юм. Улмаар өнөөдөр 16.30 цагаас ҮАБЗ хуралдахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж