Алдарт бөх Саори Ёшида зодог тайлав

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Алдарт бөх Саори Ёшида зодог тайлав

Алдарт бөх Саори Ёшида зодог тайлав

Японы шилдэг тамирчдын нэг Саори Ёшида энэ долоо хоногт зодог тайлах болсноо албан ёсоор мэдэгдлээ.  Эмэгтэй чөлөөт бөхийн домог болсон Саори Ёшида “Рио 2016” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэний дараа шигшээ багтаа дасгалжуулагчаар ажиллахаас гадна залуу тамирчидтай бэлтгэл хийж байсан билээ. Тэрбээр ”Токио 2020” олимпийн наадамд барилдаж, тамирчны карьераа дуусгах бодолтой байсан ч удаан бодсоны эцэст шийдвэрээ гаргажээ.

 

Саори Ёшида “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын алт, “Рио-2016”-ийн мөнгөн медальт, дэлхийн 13 удаагийн аварга бөгөөд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд түүхэн амжилт эзэн болсон юм. Энэ жил 36 настай Японы “Алтан охин” олимп, дэлхий, тивийн тэмцээнд ердөө гурван удаа ялагдсан. Хамгийн сүүлд “Рио 2016” олимпийн наадмын финалын барилдаанд АНУ-ын Хелен Марулист Ёшидаг ялсан юм.

 

Саори Ёшида шийдвэрээ гаргаж, “Токио 2020” олимпийн наадамд Японы шигшээ баг бэлтгэж оролцох нь тодорхой боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж