Хойд Солонгос уран баяжуулж байж магадгүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос уран баяжуулж байж магадгүй гэв

Хойд Солонгос уран баяжуулж байж магадгүй гэв
Ёнбёны цөмийн байгууламж, 2008 он.

Хойд Солонгос Ёнбён хот дахь цөмийн байгууламж дахь уран баяжуулалтын үйлдвэрээ ажиллуулж байж магадгүйг АНУ-ын судалгааны байгууллага /US research group/мэдээлжээ.

Тус байгууллага өчигдөр /2019.01.09/ Ёнбёны цөмийн байгууламжийн хиймэл дагуулаас авсан зурагт задлан шинжилгээ хийсэн мэдээллээ танилцуулав. Хиймэл дагуулаас арванхоёрдугаар сарын 19-нд авсан зургийг харвал үйлдвэрийн дээвэр дээр цас тогтоогүй байсан ч цагаан өнгөтэй харагдаж байсан нь уран баяжуулж буйн илрэл гэв. Учир нь уран баяжуулалт хийх үед дулаан ялгарч, дээвэр дээр нь цан тогтсоноос цагаарч харагдсан хэмээн үзэж байгаа юм.

Тус цөмийн байгууламж нь хамгийн сүүлийн уран баяжуулах үйлдвэртэйн дээр, асар их нөөцтэй гэж АНУ-ын судлаачид үздэг. Тус байгууламж нь анх 1965 онд ЗХУ-ын тусламжтайгаар байгуулагдаж байсaн бөгөөд өдгөө Хойд Солонгосын цөмийн хүчний төв болсон юм.

Өмнө нь хийсэн өөр нэг анализын үр дүнд тус цөмийн байгууламж дээр реакторын хөргүүрийн системийг засварлаж байгаа нь харагдаж байв. Сүүлийн зурган дээр ч бас хөргүүрийн систем нь ажиллаж байжээ. Өнгөрөгч оны есдүгээр сард болсон Өмнөд, Хойд Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Жон Ун АНУ хориг арга хэмжээгээ сулруулбал Ёнбёны цөмийн байгууламжийг хаахад бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ.

Хойд Солонгос АНУ-ыг сайтар ажиглан, шийдтэй алхам хийх хүртэл нь цөмийн хөтөлбөрийг хөгжүүлсээр байх хандлагатай байгааг шинжээчид хэлж байна.

Эх сурвалж: NHK

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж