Эмийн сангийн үүдэнд цахилгаанд цохиулж нас барсан хүүгийн хэрэгт холбогдох Г.Ганпүрэв, С.Энхжаргал нарын шүүх хурал өнөөдөр /2019.01.10/ Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Сүхбаатар дүүргийн шүүхээс Г.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Батбаяр, шүүгдэгч С.Энхжаргалын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд ирэх боломжгүй тул шүүх хуралдааныг 2019 оны нэгдүгээр сарын 17-ны 15:00 цаг хүртэл хойшлуулжээ.
Хэргийг эргэн сануулахад, нийслэлийн Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд байрлалтай эмийн сангийн ойр орчимд тоглож байсан есөн настай хүү харамсалтай амиа алдсан хэрэг өнгөрсөн зургаадугаар сарын 25-нд 20:00 цагийн үед гарсан. Тодруулбал, тус хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр төв’-ийн гадаа тоглож байсан есөн настай хүү “Эко шинэс” эмийн сангийн хаалганы төмрөөс барьснаас үүдэн цахилгаанд цохиулж, амиа алдсан байдаг.
Э.АРИУН
Холбоотой мэдээ