Өвөл, хаврын уралдаанд 12 нас хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй | News.MN

Өвөл, хаврын уралдаанд 12 нас хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй

Өвөл, хаврын уралдаанд 12 нас хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй

Өвөл, хаврын уралдаанд 12 нас хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй

“Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” Засгийн газрын 2018 оны 19-р тогтоолоор тавдугаар сарын 1-ий өдрийг хүртэл 12 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахгүй байхыг сануулсан албан бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлжээ.

Энэхүү албан бичигт “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай “Засгийн газрын 2018 оны 19-р тогтоолоор, өвлийн улирал болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар арын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 12 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон”-ыг сануулсан байна. Мөн энэхүү сануулгыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд С.Чинзориг, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхэ, “Монголын морин спорт, уяачдын холбоо” ТББ-ын ерөнхийлөгчийн орлон гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нарт хүргүүлж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-10 202.179.24.83

Баячууд заль хэрэглэхээ боль. Өвөл, хавар бүр хориглох ёстой.

Avatar

Зочин 2019-01-10 202.70.36.226

Дутай юм бол Гахайнууд өөрсдөө морио унаад богино зайд ч бай хамаагүй уралдаг.

Avatar

Иргэн 2019-01-10 66.181.181.124

Зүгээр л 5-р сарын 1 хүртэл хурдан морь уралдуулахыг хориглох хэрэгтэй?! Би 5 настайгаасаа эхлэн хурдан иорь унасан нэгэн. Манай нутагт Майн баяр хүртэл ерөөсөө морь уралдуулдаггүй байсан юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж