Индонез улсын нийслэл Жакарта хотноо дугуйн Ази тивийн аварга шалгаруулах 39 дэх удаагийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Уг тэмцээнд манай улсаас ханан тойргийн /TRACK/ төрлөөр Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, Монголын дугуй холбооны шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр, ОУХМ С.Жамбалжамц нар оролцох гэж байна.
Б.Тэгшбаяр өнөөдөр "Scratch" буюу бөөн гараанд уралдах бол С.Жамбалжамц маргааш "Omnium" буюу олон төрөлт уралдаанд хурдаа сорино. Мөн тэмцээний сүүлийн өдөр буюу нэгдүгээр сарын 12-д "Point race" буюу оноо цуглуулах уралдаанд ОУХМ Б. Тэгшбаяр уралдах хуваарьтай байна.
Холбоотой мэдээ