АНУ, Хятадын худалдааны хэлэлцээ дууслаа

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

АНУ, Хятадын худалдааны хэлэлцээ дууслаа

АНУ, Хятадын худалдааны хэлэлцээ дууслаа

АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны маргааныг зохицуулах ажлын түвшний яриа хэлэлцээ Даваа гаригт /2019.01.07/ Бээжин хотноо эхэлсэн билээ. АНУ-ын төлөөлөгчдийн хэлснээр гурван өдөр үргэлжилсэн тус хэлэлцээний үеэр АНУ, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудлаар ярилцжээ.

АНУ-ын төлөөлөгчид

АНУ, Хятадын төлөөлөгчдийн хооронд өрнөсөн гурван өдрийн яриа хэлэлцээний дараа өчигдөр /2019.01.09/  АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газраас албан мэдэгдэл гаргасан байна. Үүнд өгүүлснээр, хоёр улсын худалдаанаас АНУ-ын хүлээх алдагдлыг багасгах тал дээр дэвшил гаргасан аж. Харин оюуны өмчийн хулгайн хэрэг удаа дараа хийсэн Хятадын асуудлыг хэрхэх талаар тодорхой зүйл дурдаагүй байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд болсон Их20-ын уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар биечлэн уулзаж, худалдааны татварыг 90 хоногийн турш харилцан нэмэхгүй байхаар санал нэгдсэн билээ. Худалдааны дайныг гурван сарын хугацаанд завсарлах “гал зогсоох хэлэлцээ” хийгдсэнээс хойш хоёр улсын худалдааны төлөөлөгчид уулзсан анхны уулзалт энэ болов.

БНХАУ-ын төлөөлөгчид

АНУ, Хятадын худалдааны төлөөлөгчдийн ажлын түвшний яриа хэлэлцээг хоёр хоногт багтаан хийхээр төлөвлөж байсан нь дахин нэг хоногоор сунгагдсанаар хоёр тал тодорхой асуудлууд дээр зөвшилцөлд хүрсэн ч уулзалтын төгсгөлд албан ёсны баримт бичиг гаргаагүй аж.

Хэлэлцээний үр дүнд Хятад улс АНУ-ын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авахаар болжээ. Харин АНУ Хятадаас ямар төрлийн импортын бараа авах болсон нь одоохондоо тодорхойгүй байна.

Д.Трамп, Си Жиньпин нарын тохиролцсон 90 хоногийн хугацаанд хоёр тал худалдааны дайныг дуусгах шийдэлд хүрч чадахгүй бол харилцан татвараа нэмэх арга хэмжээг үргэлжлүүлнэ хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн юм. Ийм богино хугацаанд худалдааны дайны асуудлыг бүрэн шийдэх боломжгүй хэмээн шинжээчид үзэж байгаа бөгөөд гуравдугаар сарын 1-ээс хойш Хятад улс гадаад худалдаандаа ямар бодлого баримтлах нь олон улсын анхаарал татсан асуудал болоод байгаа юм.

Эх сурвалж: NHK

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж