АНУ-ын иргэн Иранд баривчлагджээ | News.MN

АНУ-ын иргэн Иранд баривчлагджээ

АНУ-ын иргэн Иранд баривчлагджээ

АНУ-ын иргэн Иранд баривчлагджээ
Ираны удирдагч Хассан Рухани, болон Д.Трамп

Ираны Машхад хотоос АНУ-ын иргэн Майкл Уайт гэгчийг баривчилсан тухай тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Бахрам Кассеми өчигдөр /2019.01.09/ мэдээлжээ.

Тэрбээр хэргийг мөрдөн шалгах ажлыг дөнгөж эхлүүлээд байгаа гээд Майкл Уайтыг хэзээ, ямар хэрэгт буруутгагдсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

“Нью-Йорк Таймс” сонинд мэдээлснээр Майкл Уайт нь АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж байсан бөгөөд Иранд амьдардаг найз охинтойгоо уулзахаар яваад эргэж ирээгүй аж. Тэрбээр өнгөрөгч оны долдугаар сард Иранаас АНУ-руу нисэх онгоцонд суух ёстой байжээ.

АНУ-ын Төрийн Департментаас түүнийг баривчлагдсан тухай мэдээллийг хүлээн авсан гэсэн ч одоохондоо нарийн асуудлыг хэвлэлийнхэнд мэдээлэх боломжгүй гэв. Иранд АНУ-ын иргэн баривчлагдсан тус хэрэг нь Д.Трампын засаг захиргаа Ираны эсрэг хориг арга хэмжээгээ нэмэгдүүлж, хоёр орны харилцаа хурцадмал байдалтай болсон эгзэгтэй үед тохиолдсон нь сэжигтэй байгаа юм.

Майкл Уайтыг баривчилсан явдал нь хоёр улсын сөргөлдөөнийг улам нэмэгдүүлэх болно хэмээн шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: NHK

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж