14 жил ухаангүй байсан эмэгтэйг хөл хүнд болгожээ | News.MN

14 жил ухаангүй байсан эмэгтэйг хөл хүнд болгожээ

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

14 жил ухаангүй байсан эмэгтэйг хөл хүнд болгожээ

Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж эхэлсэн ба  тус эмнэлгийн эрэгтэй ажилтнуудаас амны арчдасын шинжилгээ авч, ДНК-ийн шинжилгээнд хамруулахаар болжээ.

14 жил ухаангүй байсан эмэгтэйг хөл хүнд болгожээ

АНУ-ын Аризона мужийн Финикс хотын “Hacienda” эрүүл мэндийн төвд 14 жил ухаангүй  байсан эмэгтэй хөл  хүнд болж, арванхоёрдугаар сарын 29-ны өдөр хүүхдийг нь төрүүлжээ. “Hacienda” эрүүл мэндийн төв нь өөрийн биеэ хянах чадваргүй өвчтөнүүдийг асрах үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг бөгөөд энэхүү хэргээс үүдэн тус төвийн дарга Билл Тиммонс өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна.

Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж эхэлсэн ба  тус эмнэлгийн эрэгтэй ажилтнуудаас амны арчдасын шинжилгээ авч, ДНК-ийн шинжилгээнд хамруулахаар болжээ. Эмэгтэйг бэлгийн хүчирхийллийн хохирогч гэж үзэж байгаа учир нэрийг нь нууцалж, төрөх хүртэл эмнэлгийн ажилтнууд жирэмсэн гэдгийг нь мэдэж байсан эсэх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагаас нууцалж байгаа юм байна.

Хохирогч эмэгтэй   Америкийн уугуул Апачи омгийн хүн ажээ. Усанд живсний улмаас  14 жилийн турш ухаангүй байгаа ба гэр бүлийнхэн нь энэ мэдээг сонсоод ихэд цочирдсон байна. Эмэгтэйн өмгөөлөгчийн мэдээлснээр гэр бүлийнхэн нь охиноо ийм байдалд орсонд цочирдон харамсч байгаа ч хүүг нь найрсаг дотноор хүлээн авч, сайн асарч халамжлахаа мэдэгдсэн гэнэ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-10 139.5.217.84

Намайг Гэрэлням гэдэг. Аятайхан залуутай танилцана. 88328888

Avatar

HM 2019-01-10 94.197.121.207

Анагаахын шинжлэх ухаан дахиад л нэг гайхамшигт нээлт хийх асуудалтай тулгарав бололтой. Хүчин энэ тэр нь тусдаа асуудал.

Avatar

Зочин 2019-01-10 103.57.92.63

gaihamshigh danch ter eriin uuchlah setgel america bolon tuuniig dagsagd baihguildee baij bolomgui sonirholtoi barimt gej uzeed aavin urshuuj chadah uujim setgeltei humuus baihguildee

Avatar

ХАХА 2019-01-10 64.119.26.180

ХЭХЭ ЭРГҮҮ ХАР АЦ

Avatar

Зочин 2019-01-10 149.167.33.143

НАЙДВАРТАЙ ГЭРЧЛЭХ БАРИМТ ҮЛДЭЭЧИХСЭН БАЙХАД МАНАЙ МИ ГАМИН БОЛМИНИЙ ДНК БИШ ЭВЛҮҮЛЭГ ХИЙЖЭА ГЭЖ ДҮНХҮҮТЭХ БАЙХДАА ХА ХА

Avatar

Зочин 2019-01-10 203.169.50.131

Bichlegiig ingej evluulj bgaa yum chin DNK-g evluuleh asuudalgui bhaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж