Илгээмжээр хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг дахин гарлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Илгээмжээр хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг дахин гарлаа

Илгээмжээр хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг дахин гарлаа

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх тасгаас 2018 онд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон бусад газруудтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд сүүлийн хоёр сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг илрүүлэн холбогдох этгээдүүдэд шалгалтын ажиллагаа явуулж байна. Хамгийн сүүлд шинэ он гарсаар дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн байсныг илрүүллээ.

Тодруулбал, Нидерландын Вант Улсаас гэсэн хаяглалтай олон улсын шуудан илгээмжээр иргэн О-д “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илгээмжээр ирснийг /2019.01.08/-ны өдөр илрүүлэн, баривчилжээ.

Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 31 настай эрэгтэй О нь нийслэл хотод оршин суух хаягтай бөгөөд өмнө нь Зөрчлийн тухай хуулийн 5.1-3 дахь хэсгээр буюу мансуурсан зөрчлөөр шийтгэгдэж байсан аж. Мөн түүний тээврийн хэрэгслээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөлд орох каннабис 0.5 грамм хэрэглүүрийн хамт эд мөрийн баримтаар хураагдсан байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж