Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангана

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангана

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангана

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2019 оныг “Хариуцлагатай хэрэглээ – Хэрэглэгчийн эрхийн жил” болгон зарлан, жилийн ажлын нээлтээ 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр олон нийтэд танилцууллаа.

Улсын зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нар үг хэллээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрч буй 2018 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсын Засгийн газрын ивээл дор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөн”-ийг нийгмийн бүхий л салбарын төлөөллийг  хамруулан зохион байгуулсан. Улсын зөвлөгөөнд оролцогчдоос хэрэглэгч, Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн болон төрийн бус бүх шатны байгууллага, аж ахуй эрхлэгчдэд хандан гаргасан зөвлөмжийг 2019 онд хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд тус зөвлөмжид тусгагдсан нэг томоохон ажил болох    “Хариуцлагатай хэрэглээ – Хэрэглэгчийн эрх”-ийн жилийг 2019 оны зорилт болгон улс орон даяар зарлан хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү жилийн хүрээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог хангах, үүнд ХЭРЭГЛЭГЧ – ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД-АЖ АХУЙН НЭГЖ, БИЗНЕС ЭРХЛЭГЧИД гэсэн хамтын ажиллагааг чухалчилж ажиллах” -ыг онцоллоо.

Нээлтийн ажиллагаанд хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлын хариуцан ажилладаг яамдын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөл, агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэрэглэгчийн мэргэжлийн төрийн бус байгууллагууд зэрэг төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Арга хэмжээний үеэр оролцогчдыг төлөөлж төрийн байгууллагаас  БСШУСЯ-аас Төрийн нарийн бичгийн дарга Н.Баярсайхан, МХЕГ-ын ХАБХААХГ-ын дарга Ч.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөлийн дарга Ш.Анхмаа, Чингэлтэй Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат,  төрийн бус байгууллагаас Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний Холбооны  ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шагжжав , аж ахуйн нэгж, байгууллагаас МҮХАҮТ-ын Хэрэглэгч үйлчилгээний газрын дарга  Ч.Оюунжаргал, хэрэглэгчийг төлөөлж  Иргэн  Ц.Чингүнжав  нар 2019 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай салбар чиглэлийнхээ хүрээнд хэрхэн хамтран ажиллах болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажилд өөрсдийн үүрэг, оролцооны талаар саналаа хэлж  “Хариуцлагатай хэрэглээ –Хэрэглэгчийн эрхийн жил”-ийг дэмжин  ажиллахаа илэрхийллээ.

“Хариуцлагатай  хэрэглээ – Хэрэглэгчийн эрх”-ийн жилийн арга хэмжээ нь  улс орон даяар жилийн турш үргэлжлэх бөгөөд хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд хэрэглэгч, үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлж, иргэдийн хэрэглээний соёл, мэдлэгт анхаарч, төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэх бөгөөд жилийн ажлыг 2019 оны 11 дүгээр сард Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зүгээс нэгтгэн дүгнэхээр төлөвлөсөн байна.

Арга хэмжээний төгсгөлд  “Хариуцлагатай хэрэглэгээ – Хэрэглэгчийн эрх” –ийн жилийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид салбар бүртээ хэрэглэгчийн эрхийг дээдэлсэн, хэрэглэгчид “ХААН” титмийг бодитоор өмсүүлэхийн төлөө хамтран ажилласан жил байхыг бэлгэдэн хэрэглэгчийн төлөөлөлтэйгээ хамтдаа “ЦАН” цохиж жилийн ажлаа албан ёсоор эхлүүллээ.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж