Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 15

Долдугаар сарын 15-ны баяр

Майдар эргэх

Энэ баярыг хорвоогийн ирж буй үеийн Майтрея Буддагийн дэлхийд эргэн ирсэнд нь зориулагдсан юм. “Манай ертөнцийг Будда Шакьямуни захирах” үеийн дараах цагийн хэсэг хугацааг буддизмд  Майдар эргэх гэдэг ажээ. Махаяны сургаалаар Будда МайтреяТүшит тэнгэрт ном айлдан газарт буух цагаа хүлээж буй. Тэр цаг нь хүний нас 84000 жил болох үед ирэх ба ертөнцийг буддын шударга захирагч удирддаг болсон байх ажээ. Будда Шагжимуни газарт буухын өмнө Түшит тэнгэрт байсан ба хүний ертөнцөд ирэхээр шийдэхдээ өөрийн титмээ Будда Матрейяд өмсгөсөн гэдэг. Майдар хурах нь буддын шашинтнуудын том баяр юм.

Үйл явдал

1799 ОН: Наполеоныг Египетэд довтлож байх үеэр франц саперууд Аль-Рашид (Розетта) тосгоны хавиас хүрмэн чулуун самбар олсон нь хүн төрөлхтний түүхэнд Розеттын чулуу гэсэн нэрээр оржээ.
Наполеоны аяныг дагалдан явж байсан франц эрдэмтдийн судалгааны “Египетийн зураглал” гэх тансаг номын хавтасны бар зураг
Тэр цагт эрдэмтэд эртний Египетийн зурган үсэг нь чимэг биш бичиг гэсэн ойлголтыг авсан байлаа. Бичгийг тайлахын тулд эртний Египет ба Грек хэлний зэрэгцээ орчуулга хэрэгтэй байсан юм. Розеттын чулуу тэр боломжийг Эрдэмтдэд өгчээ. Грекийн хэсэгт нь бичгийг ариун, эллиний ба уугуулын үсгээр сийлсэн (τοις τε ιεροις και εγχωριοις και ελλινικοις γραμμασιν) гэх үг байжээ. “Ариун үсэг” гэдэг нь одоо бидний нэрлээд байгаа “зурган үсэг” байв.

Өдрийн ишлэл

“Эртний Египетээс шинжлэх ухаан ба урлагийн эхлэлийг авсан Европ түүнд цагаан толгойн үсгэн хэл гэх бас нэг дээд өгөөж хайрласанд нь талархах хэрэгтэй”
(Розеттын чулууны бичгийн дүн шинжилгээгээр иероглиф хэрэглэх системийг тайлсан Жан-Франсуа Шампольон)

Шампольоны ашигласан Розеттын чулууны үсгийн хуулбар зураг

1240 ОН: Немцийн загалмайтнууд XIII зууны 30-аад онуудад христийн шашинд Балтийн орчмын онгон савдаг шүтэгчдийг татах нэрээр тэдний газар нутгийг байлдан дагуулж Оросын баруун хилд ойртож байлаа. Татаар монголчуудын довтолгоонд Оросын вант улсууд суларсан гэж үзсэн немц, швед рыцариуд Новгород ба Псковын дэргэд амархан ялна гэж үзэж байжээ. Ромын хамба 1238 онд Шведын ванг Новгородын нутаг дэвсгэрт загалмайтны аян хийхийг зөвшөөрөн адисласан байна. Тэр аянд оролцсон хүн бүрийн нүглийг наминчилна гэж хамба амлажээ.  1940 оны зун Финийн буланг дарвуулт онгоцоор гатлан ирсэн Шведын рыцариуд Новгородын зүг хөдөлсөн ба  тэд Новгородын ван Александр Ярославичид тулган шаардлага ирүүлэн “Би энд ирээд байна. Чадвал эсэргүүц. Би чиний нутаг оронг авна” гэж бичсэн байв.Оросууд тэднийг угтан хөдөлж, шведүүдээс түрүүлэн Ладога хүрээд нутгийн сайн дурынхантай нийлэн Ижора голын цутгаланд очиж шведүүдийн лагерьт гэнэтийн цохилт өгөн тэднийг ялжээ. Александр Ярославич ван жанжны авъяас, эр зоригоо харуулсан учир Невийн Александр гэсэн чимэгтэй болсон байна.

1783 ОН: Лион хотын ойролцоо Сона мөрөнд түүхэнд анхных болох уурын хөлөг онгоцыг Францын их бууны офицер өөрөө сурсан инженер Дороте де Жоффруа д"Аббан туршжээ. Уурын онгоцыг пираскаф гэж нэрлэж байсан нь «пир» – гал ба «скафос» – хөлөг онгоц гэсэн грек үгнээс бүрдэлтэй.
Усан эзлэхүүнээр 182 тонн хөлгийг нэг цилиндрийн уурын машин хөдөлгөж байлаа. Түүний поршенийн түлхэх ба татах хөдөлгөөн нь  тусгай холболтын механизмаас хажуугийн хоёр сэлүүрийн сэнсийг эргүүлж байжээ. Пираскопын хөвөлтийн сонирхсон хүмүүс эрэгт цугларсан байлаа. Хөлөг онгоц урсгал сөрөн 365 метр зайг туулаад эрэгт ирэхээс өөр аргагүй болсон байна. Уурын хөдөлгүүр усан онгоцыг нэг ёсондоо  хэмх нүджээ. Тэрээр уурын онгоц бүтээх ажилдаа дахин орсонгүй. Ивээн тэтгэгчид олдоогүй ажээ.
Уурын хөлөг онгоцны тогтмол рейс Европ зөвхөн 1816 оноос эхэлсэн аж. Рейн ба Шпрее голуудаар немцийн хөлөг онгоцнууд хөвдөг байжээ. Далайн тээврийн эхлэлийг «Сириус» хөлөг онгоц Атлантыг далайг туулсан 1838 оноос үүдэлтэй гэж болно. Уг хөлөг зөвхөн уурын хөдөлгүүрийнхээ хүчээр Атлантын далайг 18 хоног 10 цагийн дотор гаталсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж