Дэлхийн хамгийн баян эр эхнэрээсээ салжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн баян эр эхнэрээсээ салжээ

Дэлхийн хамгийн баян эр эхнэрээсээ салжээ

“Амазон” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос, түүний гэргий МакКензи нар 25 жил ханилсны эцэст хоёр тийшээ болсон байна. Тэд Лхагва гаригт энэ талаараа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Безос, МакКензи нар удаан хугацааны турш бодож тунгаасны эцэст салахаар шийдсэн байна. Тэд хамтдаа гайхалтай сайхан амьдрал цогцлоон бүтээсэн, цаашдын ирээдүйгээ ч сайхнаар төсөөлж буй тухайгаа мэдээлжээ.

Хорин таван жилийн өмнө байгуулагдсан “Амазон” энэ долоо хоногт “Microsoft”-ыг ардаа орхиж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани болсон билээ. Безос 54 настай, дэлхийн хамгийн баян хүн юм. “Bloomberg Billionaire Index”-ээр, тэрээр 137 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд хөрөнгийн хэмжээгээрээ Билл Гейтсээс 45 тэрбум ам.доллараар илүү ажээ. Өдгөө 48 настай МакКензи Безос нь “The Testing of Luther  Allbright” (2005), “Traps” (2013) номуудын зохиолч юм.

Өнгөрсөн жил тэд орон гэргүй гэр бүлд туслах, бага орлоготой иргэдэд зориулсан сургуулийн өмнөх боловсрол олгох зорилгоор “The Day One” сан хамтран байгуулсан билээ. Хосууд гурван хүү, өргөмөл нэг охинтой. АНУ-ын хэвлэлүүдэд Безос нь "Fox" телевизэд ажиллаж байсан Лорен Санчестай дотно харилцаатай хэмээн мэдээлжээ. Энтертайнмент мэдээ, мэдээллийн "TMZ" цахим хуудас эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлэхдээ, өнгөрсөн оны төгсгөлд Безос нь хөтлөгч асан Санчестай "учир ургуулсан" гэжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж