Өвлийн уралдаан зохион байгуулахгүй байхыг сануулав

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Өвлийн уралдаан зохион байгуулахгүй байхыг сануулав

Өвлийн уралдаан зохион байгуулахгүй байхыг сануулав

Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандан, ирэх тавдугаар сарын 1-н хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг сануулсан албан бичгийг дахин илгээжээ. 2016 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаал гарч өвөл, хаврын хахир цагаар морин уралдаан зохион байгуулахыг хориглосон юм.  Учир нь дээрх улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь унаач хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж Хүний эрхийн үндэсний комисс болон Хүүхдийн эрхийн төлөө газрууд асуудал тавьж ирсэн.

Мөн өнгөрсөн жил хориглосон шийдвэр хэрэгжиж байхад Монголын морин спорт уяачдын холбооноос дур мэдэн морины уралдаан зохион байгуулж, тэр үеэр хүүхэд бэртсэн нь томоохон асуудал болж байсан. Иймээс Засгийн газраас дахин аймгийн удирдлагуудад сануулга өгч, журмын хэрэгжилтэд анхаарахыг хүсчээ. Хэрэв тушаал зөрчигдвөл хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж