Д.Трамп уулзалтаа дундаас нь орхиж гарав | News.MN

Д.Трамп уулзалтаа дундаас нь орхиж гарав

Д.Трамп уулзалтаа дундаас нь орхиж гарав

Д.Трамп уулзалтаа дундаас нь орхиж гарав

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2019.01.09/  Конгресс дахь Ардчилсан намын гишүүдтэй хийсэн уулзалтаа дундаас нь орхин гарчээ. Тэрбээр АНУ-ын өмнөд хилийн дагуу хана бариулах төсөв гаргуулахаар тэмцэж байгаа боловч Ардчилсан намын гишүүд их хэмжээний санхүүжилт олгохоос татгалзсан хэвээр байна.

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа төсвөө баталж чадаагүйн улмаас 19 дэх өдрөө үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм.  Учир нь Мексикийн хил дагуу хана барих төсөв батлахыг Ардчилсан намын гишүүд нь эсэргүүцсэнээр Д.Трамп төсөвт гарын үсэг зурж, баталгаажуулахгүй гэв. “Шатдаун” буюу Засгийн газрын үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоосон 19 хоногийн хугацаанд Д.Трамп Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын гишүүдтэйгээ хэд хэдэн удаа хуралдаж, зөвшилцөлд хүрэхийг хичээсэн нь талаар болжээ. Энэ хугацаанд АНУ-ын төрийн бүх байгууллагууд, тэр тусмаа музей, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, гадаад улсад суух Элчин сайдын яамдын үйл ажиллагаа хүртэл саатаад байна.

Баруун гар талаас Нанси Пелоси, Чак Шумер

 

“Уулзалтын үеэр Сенатын танхим дахь цөөнхийн бүлгийн дарга Чак Шумер болон Төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси нар хилийн аюулгүй байдлыг хамгаалах миний оролдлогыг эсэргүүцэн хана барих төсөв батлахгүй гэсэн учраас би тэдэнд баяртай гэж хэлээд уулзалтыг орхин гарсан. Цагийн гарз байлаа” хэмээн Д.Трамп өчигдөр  Твиттертээ жиргэсэн байна.

Түүнийг засаг төрийн үйл ажиллагааг цалгардуулсан, хууль тогтоогчидтой эв зүйгээ ололцохыг огтхон ч хичээхгүй байна хэмээн сенатын гишүүд шүүмжилж байгаа юм.

Харин сенатч Чак Шумер уулзалтын дараа сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ “Ерөнхийлөгч Нанси Пелосигоос хана барих санхүүжилт гаргахыг зөвшөөрч байгаа эсэхийг нь асуухад тэр үгүй гэж хэлсэн. Гэтэл тэр бидэнд үргэлжлүүлэн ярилцаад байх хэрэг алга гэж хэлээд уулзалтыг нь дундаас нь орхисон” хэмээн онцолжээ.

ТРАМП ЧИХЭР ТАРААЖЭЭ

Төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси болон Чак Шумер тэргүүтэй хүмүүстэй уулзалт хийхийн өмнө Д.Трамп тун сайхан ааштай байжээ. Тэрбээр хурлын өрөө рүү явах замдаа таарсан бүх хүмүүст чихэр, шоколад өгч байсан аж. Харин хурлын үеэр Мексикийн хил дагуу ган төмрөөр хана бариулах түүний санааг Дотоод хэргийн сайд болон Конгрессын гишүүд эсэргүүцэж, хилийн аюулгүй байдлыг дэвшилтэт технологи ашиглах зэрэг өөр аргаар хангаж болох тухай ярьж эхлэхэд нь түүний уур хүрсэн бололтой.

Хана барих нь Д.Трампын мөрийн хөтөлбөрийн нэг чухал хэсэг бөгөөд тэрбээр шаардлагатай төсөв, санхүүжилтийг гаргахын тулд улс орон даяар онц байдал зарлахад ч бэлэн байгаагаа өнгөрсөн Ням гаригт /2019.01.06/ мэдэгдсэн аж. АНУ өмнөд хилийн асуудлаар онц байдал зарласнаар Конгрессын зөвшөөрөлгүйгээр Ерөнхийлөгч бие даан асуудлыг шийдвэрлэж, ханыг яаралтай барих боломжтой тул тэрбээр ийм арга замыг сонгож магадгүй хэмээн үзжээ. Д.Трампын дэвшүүлж буй гол асуудал нь өмнөд хилээр орж ирж буй хууль бус цагаачид болон хар тамхи улс орны үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлж байгаа тухай юм.

Эх сурвалж: CNN

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн2 2019-01-10 202.179.24.197

Трамп- зөвхөн амeриk хүнээ л боддог eрөнхийлөгч бна.\nЯахав хоцрогдсон арга мэт боловч нэг хэсэгтээ л цагаачдад саад болчихно..

Avatar

G 2019-01-10 112.72.12.16

Hana barilaa ch meksikiin mafia karteluudii gazar dooguur uhsan nuuts hongiliig yaj shiidhiin boldo, garuud shineer nemj uhaal bgaa

Avatar

Трамп бол наймаачин 2019-01-10 162.229.188.40

Трамп хана гээд байгаа нь Америкийн аюулгүй байдал, хар тамхитай огт холбоогүй шүү дээ. Тэрбээр хана барих асар их төсөв батлуулснаар өөрийг нь сонгуулийн хандивлагч, төмөрлөгийн үйлдвэрийн эзэн найзууддаа ажил олгож төсвийн хөрөнгөөр төлбөрийг хийж бүтээгдхүүнийг нь гаргауулах гэж л улайрч байгаа юм

Avatar

Зочин 2019-01-10 202.9.42.186

Энэ трамп гэж ном ч уншиж үзээгүй гэхэд болохоор хүн улсаа олон улсад нэр хүндий нь унагаж дайсан орнуудаа улам нэмэгдүүлж бн. Манай жанхуу бас ном сурч тархиа зовоохгүй гдг бсн гэлүү ха ха одоо хуулиа тогтоодог болуу хөөрхий эрдэм ном боловсрол муутай тэргүүн маань. Чадах юм нь нууцаар тагнаж бичиж цацаж тарааж хүний нэр хүндийг уландаа гишгэтэл унагана. Мөн нутгиынхандаа бөхчүүдэд гавьяа шагнал сайн тараасан. Хийсэн гавьяа нь энэ. Улсаа төрөө самран хагаралдуулж араас нь сайн шөвөгдөнө

Avatar

зочин 2019-01-10 202.9.42.57

Трамп , Путин хоёр ,, түүхэнд том үсгээр бичигдэж үлдэх гээд л.... . ,,Трампын хана ,, ....,, Путины Крым,,... ямар сонсогдож байна ? ..

Avatar

Хардагч 2019-01-10 202.179.8.210

Монголын төр 40 хоног, Америкийн төр төсөв 19 хоногтоо бас гацдаг юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж