Д.Трамп уулзалтаа дундаас нь орхиж гарав

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Д.Трамп уулзалтаа дундаас нь орхиж гарав

Д.Трамп уулзалтаа дундаас нь орхиж гарав

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2019.01.09/  Конгресс дахь Ардчилсан намын гишүүдтэй хийсэн уулзалтаа дундаас нь орхин гарчээ. Тэрбээр АНУ-ын өмнөд хилийн дагуу хана бариулах төсөв гаргуулахаар тэмцэж байгаа боловч Ардчилсан намын гишүүд их хэмжээний санхүүжилт олгохоос татгалзсан хэвээр байна.

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа төсвөө баталж чадаагүйн улмаас 19 дэх өдрөө үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм.  Учир нь Мексикийн хил дагуу хана барих төсөв батлахыг Ардчилсан намын гишүүд нь эсэргүүцсэнээр Д.Трамп төсөвт гарын үсэг зурж, баталгаажуулахгүй гэв. “Шатдаун” буюу Засгийн газрын үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоосон 19 хоногийн хугацаанд Д.Трамп Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын гишүүдтэйгээ хэд хэдэн удаа хуралдаж, зөвшилцөлд хүрэхийг хичээсэн нь талаар болжээ. Энэ хугацаанд АНУ-ын төрийн бүх байгууллагууд, тэр тусмаа музей, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, гадаад улсад суух Элчин сайдын яамдын үйл ажиллагаа хүртэл саатаад байна.

Баруун гар талаас Нанси Пелоси, Чак Шумер

 

“Уулзалтын үеэр Сенатын танхим дахь цөөнхийн бүлгийн дарга Чак Шумер болон Төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси нар хилийн аюулгүй байдлыг хамгаалах миний оролдлогыг эсэргүүцэн хана барих төсөв батлахгүй гэсэн учраас би тэдэнд баяртай гэж хэлээд уулзалтыг орхин гарсан. Цагийн гарз байлаа” хэмээн Д.Трамп өчигдөр  Твиттертээ жиргэсэн байна.

Түүнийг засаг төрийн үйл ажиллагааг цалгардуулсан, хууль тогтоогчидтой эв зүйгээ ололцохыг огтхон ч хичээхгүй байна хэмээн сенатын гишүүд шүүмжилж байгаа юм.

Харин сенатч Чак Шумер уулзалтын дараа сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ “Ерөнхийлөгч Нанси Пелосигоос хана барих санхүүжилт гаргахыг зөвшөөрч байгаа эсэхийг нь асуухад тэр үгүй гэж хэлсэн. Гэтэл тэр бидэнд үргэлжлүүлэн ярилцаад байх хэрэг алга гэж хэлээд уулзалтыг нь дундаас нь орхисон” хэмээн онцолжээ.

ТРАМП ЧИХЭР ТАРААЖЭЭ

Төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси болон Чак Шумер тэргүүтэй хүмүүстэй уулзалт хийхийн өмнө Д.Трамп тун сайхан ааштай байжээ. Тэрбээр хурлын өрөө рүү явах замдаа таарсан бүх хүмүүст чихэр, шоколад өгч байсан аж. Харин хурлын үеэр Мексикийн хил дагуу ган төмрөөр хана бариулах түүний санааг Дотоод хэргийн сайд болон Конгрессын гишүүд эсэргүүцэж, хилийн аюулгүй байдлыг дэвшилтэт технологи ашиглах зэрэг өөр аргаар хангаж болох тухай ярьж эхлэхэд нь түүний уур хүрсэн бололтой.

Хана барих нь Д.Трампын мөрийн хөтөлбөрийн нэг чухал хэсэг бөгөөд тэрбээр шаардлагатай төсөв, санхүүжилтийг гаргахын тулд улс орон даяар онц байдал зарлахад ч бэлэн байгаагаа өнгөрсөн Ням гаригт /2019.01.06/ мэдэгдсэн аж. АНУ өмнөд хилийн асуудлаар онц байдал зарласнаар Конгрессын зөвшөөрөлгүйгээр Ерөнхийлөгч бие даан асуудлыг шийдвэрлэж, ханыг яаралтай барих боломжтой тул тэрбээр ийм арга замыг сонгож магадгүй хэмээн үзжээ. Д.Трампын дэвшүүлж буй гол асуудал нь өмнөд хилээр орж ирж буй хууль бус цагаачид болон хар тамхи улс орны үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлж байгаа тухай юм.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж