"Автобустай осолдсон нэг хүний бие хүнд байна" | News.MN

"Автобустай осолдсон нэг хүний бие хүнд байна"

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

"Автобустай осолдсон нэг хүний бие хүнд байна"

"Автобустай осолдсон нэг хүний бие хүнд байна"

Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд 45 зорчигчтой явж байсан “Юниверс” загварын автобус уржигдар /2019.01.08/ 06.00 цагийн орчим Замын-Үүд рүү орох төв хаалгыг мөргөж, ноцтой осол гаргасан. Ослын улмаас 37 хүн бэртэж гэмтсэн бол 60 настай эмэгтэй Я, автобусны жолооч 30 настай эрэгтэй Б нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж амиа алдсан талаар өмнө нь мэдээлсэн билээ.


Автобусанд зорчиж явсан 45 хүнийг тус сумын эмнэлэгт хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн бол биеийн байдал нь хэвийн зургаан иргэнийг эмнэлгээс гаргажээ. Биеийн байдал хүнд байгаа 64 настай эрэгтэй В-д болон  25 настай Д нь хэвлий дотуур цус алдалттай байсан учраас шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлсэн байна. Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисэх багийн бүрэлдэхүүний хамтарсан шуурхай ажлын хэсэг биеийн байдал хүнд байгаа хоёр хүнийг  Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр өчигдөр  16:50 цагт Улаанбаатар хотод авч ирж ГССҮТ-д шилжүүлэн өгчээ. 64  настай эрэгтэйн биеийн байдал маш хүнд байгаа учир эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд энэ талаар ГССҮТ-өөс тодруулахад “Биеийн байдал маш хүнд, ухаан ороогүй” байна гэсэн юм.

Автобусанд зорчиж явсан 45 хүнээс  хөнгөн гэмтэлтэй 37 иргэнд сумын эмнэлэг анхан шатны тусламж үзүүлсний дараа  тэднийг галт тэргээр өчигдөр /2019.01.09/ 08.45 цагт Улаанбаатарт авчирчээ.  ГССҮТ-д үзлэгт орсноос 20 хүнийг хэвтүүлж, 17 хүнийг  хоёрдугаар шатлалын эмнэлгийн хяналтад гаргасан байна.

Цагдаагийн байгууллага ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явах иргэдийн ачаалал нэмэгдсэн учраас тухайн автобусны жолоочийг амраахгүйгээр дараагийн ээлжинд гаргажээ. Тиймээс жолооч хол замд, амралтгүй явсаар нойрмоглосноос осол гарсан байж болзошгүй гэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2019-01-10 66.181.191.154

Ум мани бад мэ хум…2 сайхан хуухэд аавгуй боллоо. Амьдрах гээд зутгэж явсан жирийн нэгэн Монгол залуу …харамсаж байна даа

Avatar

Зочин 2019-01-10 80.231.230.193

Манай сум бүрт Хаалга хийдэг нэг тэнэг моодтой болсон. Ийм хаалганы ард байгаа гол шалтгаан бол ердөө л муу Засаг дарга нь л төсвийн мөнгөөс таван цаас ш*** гэсэн л өчүүхэн жижиг санаашдээ, чааваас. Өөр улсын хот, суурингуудаа зөндөө л явж байсан, үүнийг уншигч та ч өчнөөн яваа байлгүй. Ямар нэг хаалгаар орж, гарч байснаа санаж байна уу? Үгүй байх. Манайд л ийм хаалгууд бий. Тэгээд энэ хаалганууд нь загвар хийц гэж авах юмгүй, мөдхөн нурах, насгүй.

Avatar

Bathurel 2019-01-10 66.181.160.106

Sambar bhad l bolno

Avatar

Хот хоорондын шөний тээврийг зогсооё 2019-01-10 202.21.120.242

Яг амиа золиослогчийн үйлдэл мэт ямар аймаар юм бэ? Хот хоорондын шөнийн хүн тээврийн үйлчилгээг халъя. Хүний бие организм шөнийн цагт унтаж амарч байх ёстой. Нүд харж байвч, тархи, мэдрэлийн бүх эрхтнүүд энэ цаг мөчид унтаж байдаг юм шүү дээ

Avatar

klara 2019-01-10 202.131.248.250

Зорчигч тээвэрлэх бол суудлын бүсийг хэрэглүүлж хэвшмээр байна. Орон нутагт хүн тээвэрлэх том жижиг унаанууд бүсний бүрэн ажиллагааг шалгаж хянаж хэрэглэхийг шаардах хэрэгтэй.

Avatar

Т1 2019-01-10 202.179.27.109

ЭНЭ ЯМАР ТЭНЭГ ХААЛГА ВЭ. ЗАМААС ХОЛХОН ШИГ САМБАР БАЙРЛУУЛНА Л БИЗ

Avatar

Зочин 2019-01-10 202.9.42.186

Монголд хариуцлага, хужль журам, итгэх итгэл гэж юм ер нь алга. Жанхуу ухна 2т итгэж бсн талаар болов. Ер нь улсын тэргүүн ерөнхий сайдад мундаг боловсролтой улс төрийн чадамжтай улс төрийн соёлтой хүнийг сонгож баймаарын. Хар ухаанаар хүчээр бүхнийг дээрэмдэж залилж авсан шигээ төрийг бас залилж рекетлэх юу л болдоо. Жолооч нар минь жоохон ухамсартай чадварлаг байцгаалда хайран хүний амь нас

Avatar

Зочин 2019-01-10 202.21.124.18

Жанхуу, ухна 2 энд ямар хамаатай юм? Дандаа буруугаа бусдаас хайж явах юм. Зорчигч тээврийн хяналт хариуцсан улсууд, тээвэрлэж буй компани, жолоочийн л буруу ш дээ. Үндсэндээ хэнэггүй, хайнга нөхдүүдийн л буруу.

Avatar

Зам-Үүдийн автобус маш хурдтай явдаг юм билээ 2019-01-10 124.158.126.107

Замын-Үүдийн автобус ялангуяа шөнийн цагаар маш хурдтай явдаг юм билээ. 86км/цаг хурдтай яваа машиныг дайрах шахан гүйцэд түрүүлээд, алга болж байна лээ. Олон хавар нэгэнтээ гэгчээр юм боллоо. GPS тавьж хянах хэрэгтэй.

Avatar

Matar 2019-01-10 66.181.190.243

z**l pisda mini ugaasaa gpstei malaa

Avatar

Mataraa 2019-01-10 66.181.190.243

Bitgii hudlaa shaaj bai medvv 86 km tsagiin hurdtai ntr gd

Avatar

Зочин 2019-01-10 43.228.129.131

Замын Үүдийн төв хаалга нэртэй хөшөө баримал шиг юмаа буулгавал таарна, энэнээс болж хүн үхэж үрэгдлээ, анхаарал болгоомж алдахад тэмээний бөгсийг мөргөх нь байна ш дээ.

Avatar

1 2019-01-10 203.91.117.8

temee morgolgui mashin morgoson bol yana

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж