"Автобустай осолдсон нэг хүний бие хүнд байна"

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

"Автобустай осолдсон нэг хүний бие хүнд байна"

"Автобустай осолдсон нэг хүний бие хүнд байна"

Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд 45 зорчигчтой явж байсан “Юниверс” загварын автобус уржигдар /2019.01.08/ 06.00 цагийн орчим Замын-Үүд рүү орох төв хаалгыг мөргөж, ноцтой осол гаргасан. Ослын улмаас 37 хүн бэртэж гэмтсэн бол 60 настай эмэгтэй Я, автобусны жолооч 30 настай эрэгтэй Б нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж амиа алдсан талаар өмнө нь мэдээлсэн билээ.


Автобусанд зорчиж явсан 45 хүнийг тус сумын эмнэлэгт хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн бол биеийн байдал нь хэвийн зургаан иргэнийг эмнэлгээс гаргажээ. Биеийн байдал хүнд байгаа 64 настай эрэгтэй В-д болон  25 настай Д нь хэвлий дотуур цус алдалттай байсан учраас шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлсэн байна. Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисэх багийн бүрэлдэхүүний хамтарсан шуурхай ажлын хэсэг биеийн байдал хүнд байгаа хоёр хүнийг  Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр өчигдөр  16:50 цагт Улаанбаатар хотод авч ирж ГССҮТ-д шилжүүлэн өгчээ. 64  настай эрэгтэйн биеийн байдал маш хүнд байгаа учир эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд энэ талаар ГССҮТ-өөс тодруулахад “Биеийн байдал маш хүнд, ухаан ороогүй” байна гэсэн юм.

Автобусанд зорчиж явсан 45 хүнээс  хөнгөн гэмтэлтэй 37 иргэнд сумын эмнэлэг анхан шатны тусламж үзүүлсний дараа  тэднийг галт тэргээр өчигдөр /2019.01.09/ 08.45 цагт Улаанбаатарт авчирчээ.  ГССҮТ-д үзлэгт орсноос 20 хүнийг хэвтүүлж, 17 хүнийг  хоёрдугаар шатлалын эмнэлгийн хяналтад гаргасан байна.

Цагдаагийн байгууллага ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явах иргэдийн ачаалал нэмэгдсэн учраас тухайн автобусны жолоочийг амраахгүйгээр дараагийн ээлжинд гаргажээ. Тиймээс жолооч хол замд, амралтгүй явсаар нойрмоглосноос осол гарсан байж болзошгүй гэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж