УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэллээ

УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэллээ

Ардчилсан намын зүгээс УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслийг танилцуулж, гишүүдийн гарын үсэгтэй самбарыг чуулганы үүдэнд байршуулж байгаа юм байна.  Тус тогтоолын төсөлд яг одоогоор АН-ын долоон гишүүн гарын үсгээ зурсан байна. Уг самбарыг гишүүдийн гуравны хоёр нь бүрдтэл байнгын байршуулах аж.

Ардчилсан намын Удирдлагын зөвлөл өнгөрсөн бямба гаригт /2019.01.05/  хуралдаж, УИХ, Засгийн газар, НИТХ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор энэхүү Улс төрийн шийдвэр гаргаcан.

УИХ-ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ:

-УИХ-ын өнөөгийн үйл явцтай уялдуулаад АН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу УИХ-ыг  нэн яаралтай тарааж, ээлжит  бус сонгууль зарлан хуралдуулах талаар тогтоолын төслүүдийг санаачилж гишүүдийнхээ дэмжлэгийг авч УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэр  гаргасан. Үүнийг дагуу АН-ын бүлэг өчигдөр дахин хуралдаж  энэхүү хоёр тогтоолын төслийг бэлдсэн. Тогтолын төсөлд АН-ын долоон гишүүн гарын үсгээ зурсан. Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн заалтын дагуу УИХ  өөрөө тарах юм бол нийт гишүүдийн гуравны хоёрын  саналыг авч тогтоолын төсөл өргөн баригдах учиртай. Өнөөдөр УИХ-д үүссэн нөхцөл байдлыг дурдвал, УИХ, Засгийн газар хоорондын үл ойлголцол хэрээс хэтэрч хоорондын тэмцлийн хэлбэрт шилжсэн нь  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсч байгаа нь хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд нь өөрсдлөө албан тушаал, авлигын гэмт хэрэгт холбогдож сахилга хариуцлага ёс суртахууны олон талын алдааг гаргаж хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдөж байна.

Гуравдугаарт, олон нийтийн байгууллагуудын гаргасан судалгаагаар УИХ-ын нэр хүнд маш доод хэмжээнд очсон нь харагдаж байгаа. Ард түмний итгэлийг алдсан энэ нөхцөл байдал нь цаашдаа төрийг төлөөлж  эрх мэдлээ хэрэгжүүлэх боломж байгүй болсон гэж бид харж байна. УИХ-ын үйл ажиллагаа тасалдаад хоёр сар болох гэж байна. Энэ хугацаанд Засгийн газрын гурван сайдын томилгоог хэлэлцээгүй. Тиймээс Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн дагуу АН энэхүү тогтоолын төслийг санаачиллаа. Хэрэв дээрх тогтоол батлагдвал УИХ-ын ээлжит бус  сонгуулийг товлон зарлах тухай тогтоол хамтран батлагдах юм. УИХ-ын ээлжит бус  сонгууль явуулах болбол энэ хавартаа зохион байгуулах нь зүйтэй гэж  үзсэн. УИХ-ын ээлжит бус   сонгуулийг зохион байгуулахад нийт гарах зардал  нь 16 тэрбум төгрөг. Өнөөдрөөс эхлэн гишүүдээс  гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг бид хууль дүрмийнх нь дагуу эхлүүлж байна. Гарын үсэг зурах самбарыг  чуулганы үүдэнд байнгын байршуулна. Хэн нэгнийг дарамтлах, хэн нэгэнд давуу эрх олгох, хүчээр гарын үсгийг нь зуруулах гэх мэт асуудал гарахгүй. Гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр зурах учиртай” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж