Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын шүүх хурлын тов гарлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын шүүх хурлын тов гарлаа

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын шүүх хурлын тов гарлаа

Б.ГАРАМГАЙБААТАР НАРЫН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд Ч.Отгонбаяр, Б.Гарамгайбаатар, Р.Онон, Н.Батбаяр нарт холбогдох хэрэг ирсэн байгаа бөгөөд өнөөдөр /2019.01.10/ урьдчилсан хэлэлцүүлэг нь болно. Хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг тодорхой болгох аж.

Хэргийг сануулахад, Н.Батбаярын хувьд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, "Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан бол Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар шалгаж эхэлсэн байдаг. Экс гишүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татсан байдаг.

НЭМЭЛТ: Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Р.Онон нарын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Тэдэнд холбогдох шүүх хурал 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлосон байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж