С.Эрдэнэболд: Үзэл баримтлал бол АН-ын философи юм | News.MN

С.Эрдэнэболд: Үзэл баримтлал бол АН-ын философи юм

С.Эрдэнэболд: Үзэл баримтлал бол АН-ын философи юм

С.Эрдэнэболд: Үзэл баримтлал бол АН-ын философи юм

Ардчилсан нам үзэл баримтлалаа энэ сарын 7-нд Улсын Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн. Үзэл баримтлалын онолыг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа.


 -Ардчилсан намын үзэл баримтлалыг Монгол Улсын Дээд шүүх албан ёсоор бүртгэж баталгаажууллаа. Үзэл баримтлалаа батлахын тулд шинэчилсэн төслөө бүх гишүүдээрээ хэлэлцүүлж, нэлээн ажил өрнөх шиг боллоо?

-Ардчилсан нам Монголын улс төрд шинэчлэл, шинэ соёлыг авчрах ээлжит нэгэн алхмаа хийлээ. Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд намынхаа IX их хурлаар үзэл баримтлалаа баталсан. Нэг, хоёр хүн яриад нэг өдөр батлуулчхаж байгаа зүйл биш гэсэн үг. Маш олон хүний оролцоо, саналд тулгуурлаж хийсэн ажил. Тэгэхээр үүнээс хойш, түүнээс цааш Ардчилсан нам аливаа улс төрийн сонгуульд оролцохдоо бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд үйл ажиллагаа явуулахдаа зөвхөн үзэл баримтлалаа баримтлах бөгөөд түүний хүрээнд гаргасан Үндсэн дүрмээ дагаж мөрдөнө. Маш тодорхой. Өөрөөр хэлбэл, АН цаашид сонгогчдод юу таалагдаж байна вэ, тэр салхийг дагах бус баруун төвийн хандлагаар бодлого боловсруулж манлайлж ажиллана гэсэн үг.

-Баруун төвийн үзэл баримтлал гэдгийг тодруулбал?

-Баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн намын бодлого нэгдүгээрт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байх ёстой. Хоёрдугаарт, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг хангасан байх ёстой. Гуравдугаарт, шударга ёсны эрх чөлөөг (хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй) хангасан байх ёстой. Дөрөвдүгээрт, улс төрийн эрх чөлөөг (сонгох, сонгогдох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх гэх мэт) хангах ёстой. Үүний дараа үндэсний эрх чөлөө гэдэг ойлголт бий. Энэ таван зүйл дээр АН нэгдэж байгаа юм. АН-ын  үзэл баримтлалыг “маш сайн системчлэгдсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, товч тодорхой болжээ” гэж Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчид дүгнэсэн. Үзэл баримтлалаа батална гэдэг том ажил байсныг дурдах хэрэгтэй. Түүнчлэн үзэл баримтлалаа  яаж сахин хамгаалах вэ, яаж тууштай дагаж, мөрдөх вэ, энэ эрх чөлөө, үнэт зүйлсийг хэрхэн ажил хэрэг болгох вэ гэдэг маш том “гэрийн даалгавар”-тай болсон. “Гэрийн даалгавар”-аа шалгуулах хамгийн эхний сорилт бол 2020 оны бүх шатны сонгууль.

Ардчилсан нам аль ч сонгуульд оролцохдоо  хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн зарчим дээрээ хатуу зогсох ёстой. Тиймээс ч АН-ын шинэчлэлийн бодлого улс төрийн намуудын хувьд шинэ соёл боллоо гэж харж байгаа.

-Тэгэхээр үзэл баримтлалын хүрээнд АН-ын бодлого, цаашилбал мөрийн хөтөлбөр боловсруулагдана гэж ойлгож болох уу?

-Ардчилсан нам улс орны хэмжээнд бодлогоо тодорхойлохдоо хүссэн, хүсээгүй  дээрх үзэл баримтлалд нийцүүлж, хүрээ хязгаарт нь тохируулна. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам 2020 онд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө үзэл баримтлалдаа нийцүүлж боловсруулах юм. Энэ бодлого багаар бодоход 25-30 жил тогтвортой үйлчлэх ёстой. Өнөөдөр найман настай балчраас 80 настай буурал хүртэл монголчууд бүгдээрээ улстөржиж байна. Утаа, үнийн өсөлт, эмх замбараагүй байдал гээд ард түмэн улстөржихөөс, бухимдахаас аргагүйд хүрчихсэн байна л даа. Өнөөгийн нийгэмд манлайллын хямрал, үзэл санааны хомсдол нүүрлэжээ. Энэ хямралаас гарахын тулд улс төрийн намууд төлөвших ёстой. Намууд төлөвшихийн тулд бодлогод суурилсан, хэн нэгнээс хамааралтай биш, систем нь эрүүл байх ёстой. Хэн ч намын дарга байсан тэр хүн намынхаа дүрмийг  давж алхахгүй байх зарчмыг бий болгох ёстой. Энэ ойлголт АН-ын Үзэл баримтлалд тусгалаа олсон. Цаашид урт хугацаанд АН өөрөө бодлогод суурилсан институцийн соёлыг яаж бэхжүүлэх вэ, шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд парламентат ёсыг яаж хамгаалах юм бэ гэдэгт Үзэл баримтлалаараа дамжуулан маш том хамгаалалтыг бий болгосон.

Жишээ нь, Ерөнхийлөгчийн эсвэл парламентын засаглал зөв, буруу  гэдэг маргаан бий. Үүнд Ардчилсан нам маш тодорхой хариулт өгсөн шүү дээ. АН парламентын засаглалыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Гэтэл нэг  зовлон байна л даа. АН парламентын засаглалыг дэмжинэ гэхээр УИХ-ын дарга М.Энхболдыг өмгөөлөөд байна гэдэг. Тэгвэл үгүй ээ. Хулгайч бол хулгайч шүү дээ. Бүгдээрээ хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Зүүний нам буюу МАН-ын үйл ажиллагааг харахад маш их популизм байна. Цөөн хүний хүрээнд шийдвэрүүд нь гардаг. Намын бага хурлаа хаалттай зохион байгуулж байна.

Ганцхан жилийн өмнө магтан дуулж байсан хүнээ өнөөдөр барьж идэх шахах жишээний. Тухайлбал, эрх баригчид өнөөдөр шударга бусын хонгил нураах тухай ярьж байна. Хэрэв өнөөгийн энэ байдал үргэлжилсээр хонгилын “түлхүүр”-ийг өөр хэн нэгэн авчихвал чонын амнаас гараад барын аманд орох эрсдэл хүлээж байна. Уг нь  хонгилыг нураахын тулд хувь хүнээс хамааралтай биш хуулиар зохицуулагддаг төрийн ямар систем, ямар гаргалгаа байгааг эрэлхийлэх ёстой.

Гэвч өнөөгийн эрх баригчид хонгилыг нураах биш хэн хонгилын эзэн болох вэ гэдэг уралдаанд оролцож байна. Хэрэв үнэхээр шударга байсан юм бол МАН өнөөдөр 60 тэрбум ярьж байгаа бол давхар концесс, ЖДҮ-гээ ч ярих ёстой. Гагцхүү энэ бүхнийг хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйн хэрэг. Гэтэл өнөөдөр манай хулгайч, танай хулгайчийн талаар л ярьж байна.

-Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай талаар олон хүн ярьж байгаа. Намууд цаашилбал парламентыг тогтвортой байлгах гарц нь юу вэ?

-Монгол Улсад парламентат ёсыг төлөвшүүлэхийн тулд намууд нь эхлээд төлөвших ёстой. Намуудаа сайжруулахын тулд Улс төрийн намуудын тухай хуулиа шинэчлэх шаардлагатай. Ялангуяа улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуультай болох хэрэгтэй. АН-ын хувьд олон улсын жишигт нийцсэн зарчмуудыг Үндсэн дүрэм болоод үзэл баримтлалдаа оруулчихлаа. Гэхдээ цаасан дээр бууна гэдэг зөвхөн эхлэл. Шинэчлэлийг эхлүүлж байгаа хэрэг. АН ҮБХ-ны 410 гишүүнээ 16 бодлогын зөвлөлд хуваасан. Өөрөөр хэлбэл, сүүдрийн Засгийн газар гэсэн үг. Улс төрийн намууд сонгуульд ялмагцаа фракцийн төлөөлөлдөө эрх мэдэл, албан тушаал өгдөг. Хариуд нь албан тушаалаас хүртэгсэд нь явцуу эрх ашигтаа л үйлчилдэг. Ямар нэгэн үзэл баримтлал, бодлогогүй мэргэжлийн бус хүмүүсээ тогтоон барихын тулд тендер, концесс, ЖДҮХС-ийн зээл гэх зэрэг бусдаас боломжийг хулгайлах замаар явж иржээ. Харин АН-ын 16 бодлогын зөвлөл  салбар тус бүрээрээ бодлогын судалгаа хийгээд, хуралдаад, эрдэмтэн, судлаачидтайгаа хамтраад ажиллаж байна. Өнөөдрийн АН-д фракц чухал биш болсон. Таны мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, ирээдүйд итгэл үнэмшилтэйгээр хийж чадах зүйл чинь юу юм бэ. Түүндээ үндэслээд хоёр хүртэлх бодлогын зөвлөлд ороод манлайлж  ажиллах боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл,

АН 2020 онд олон нийтийн итгэлийг хүлээсэн тохиолдолд “Мэргэшсэн” Засгийн газар байгуулан ажиллах хүний нөөцийн болон зохион байгуулалтын потенциалыг одоо хангаж байна.

-АН шинэчлэлийн бодлогоо үргэлжлүүлж байна. Энэ шинэчлэлийг “дүр эсгэсэн” байдал гэж харах нэгэн ч байна. Ер нь улс төрийн намын шинэчлэлийн гол тулгуур нь юу юм бэ?

-АН-ын шинэчлэл явагдаж байна, үргэлжилж байна. Мэдээж дунд нь янз бүрийн саад, бэрхшээл тулгарах нь гарцаагүй. Гэхдээ ямар ч зүйл тохиолдсон бай үзэл баримтлал, Үндсэн дүрэм, зарчмаа баримтлаад ажиллах юм бол шинэ соёлыг бий болгосон улс төрийн хүчин болж чадна гэдэгт итгэлтэй байна. Нэн тэргүүнд улс төрийн намын үзэл баримтлал, Үндсэн дүрэм шинэчлэгдэх ёстой. Үүний зэрэгцээ хүний нөөцийн бодлого зөв, санхүү нь ил тод  байх ёстой. Үүн дээр нэмэх нь гишүүдийн оролцоо. Энэ таван зүйлийг намын шинэчлэлийн тулгуур гэж хэлж болно. Тэгвэл 2016 оноос хойш Ардчилсан нам юу хийснийг бүгдээрээ эргээд харцгаая. Үзэл баримтлал хоёр жилийн  хугацаанд гурван ажлын хэсгээр дамжин өнөөдөр албан ёсоор Улсын Дээд шүүхэд бүртгэгдлээ. Үүнээс гадна Үндсэн дүрмээ бүх гишүүдээрээ хэлэлцүүлээд намынхаа их хурлаар нэмэлт өөрчлөлтийг нь баталсан. Өнөөдөр АН-ын ҮБХ-ны 410 гишүүний 60 гаруй хувь нь цоо шинэ хүмүүс байна. ҮБХ-ны гишүүдээ анхан шатнаасаа сонгож байгаа. Намын санхүүжилт ил тод болсон. Жилд хэдэн төгрөгийн орлоготой, түүнийгээ хэрхэн захиран зарцуулдаг нь маш ойлгомжтой байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээсээ эхлээд намын дарга, үүрийн гишүүдээ анхан шатнаасаа сонгосон. Энэ бүхэн шинэчлэлийн нэгээхэн хэсэг. Шинэчлэлийн алхмуудыг бүгдээрээ супер байгаа гэж хэлэхгүй. Гэхдээ тодорхой ажил хийгдэж байгааг бүгд харж байна. Шинэчлэл бол тодорхой логиктой, стратегитэй үргэлжлэх ёстой. Намын шинэчлэлийн хүрээнд  хэмжигдэх нэгжтэй, биелэгдэх боломжтой зорилтуудыг тавиад түүнийхээ араас тодорхой төлөвлөгөөт ажлууд хийгээд явж байна. АН-ын шинэчлэл бол хэн нэгэн хүнээс хамааралтай зүйл биш. Харин системийн шинэчлэл гэж харах хэрэгтэй. Энэ нь хэнд хэрэгтэй вэ гэхээр Монголд хэрэгтэй.

-АН-ын шинэчлэлийн салшгүй хэсэг бол гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх. АН-ын шинэ үеийн гишүүд ямар байх ёстой юм бэ?

-1990-ээд онд хүмүүс итгэл үнэмшлээрээ АН-ыг дэмжсэн байдаг. Харин дунд үед нь албан тушаал, ашиг сонирхлын үүднээс АН-ыг дэмжиж байсныг үгүйсгэхгүй. Тэгвэл өнөөдөр  үзэл баримтлалыг тээгч, хамгаалагч нь байж, энэ дагуу шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд итгэл үнэмшилтэй ажиллах хэн бүхэнд  АН нээлттэй. Нөгөөтэйгүүр бид нэг зүйлийг сайтар бодох хэрэгтэй. Хэт намчирхал гэдэг зүйл чинь өөрөө аюултай зүйл байхгүй юу. Би дотроо А гэж бодож байсан ч таны Б гэж дэвшүүлсэн саналыг хүлээн зөвшөөрөх учиртай. АН-ын үзэл баримтлалын мөн чанар нь хувь хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, хамгаалах шүү дээ. Харамсалтай нь, өнөөдөр нам гэдэг зүйлийг хэтэрхий хайрцаглачихаж. Улмаар энэ нам, тэр нам гэдэг үзэл газар авч, ажлаас нь халах, эрхэнд нь халдах үйлдлүүд хэрээс хэтэрсэн. Тиймээс АН-ын шинэ үеийн гишүүд ямар байх ёстой юм бэ гэхээр бусдын эрхийг хүндэлдэг, байр суурийг нь сонсдог, баримтад тулгуурласан зөв хандлагыг өөрсдөөсөө үлгэрлэх хэрэгтэй. Бид олон ургальч үзлийг дэмждэг учраас миний зөв бусдын буруу гэдэг хандлагаар явж болохгүй. Танай, манай гэдэг сэтгэл зүйгээс биш Монгол гэдэг ойлголтоор аливаад хандах цаг нь болсон.  Монголын эрх ашиг, үнэт зүйл, ирээдүй гэж байна. Үүний тулд бид олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ олон ургальч үзэл дотор АН-ын гишүүний баримтлах үнэт зүйл, АН-ын тэргүүлж буй Засгийн газрын хэрэгжүүлэх бодлогын ялгаа нь энэ юм гэдгийг тодорхой илэрхийлэх нь чухал. Түүнээс биш  хөдөөгийн нэг сумын иргэн яагаад ч юм нэг намыг сонгочихсон. Түүнээсээ болоод сайлуулж, муулуулдаг хэтэрхий явцуу байдал бий болчихсон. Энэ явцуу хүрээнээс ард түмнээ гаргах үүрэг хариуцлага нь АН-д байгаа юм байна. Яагаад гэхээр МАН чадахгүй байгаа учраас. Эрх баригчид ард түмнээ манлайлах нь бүү хэл өөр хоорондын үзэл санааны тэмцэл, зөрчил нь улс орны хямрал болчихоод байна. АН яг үүнтэй зэрэгцээд үзэл санааныхаа өнгө аясыг тодорхойлж байна гэдэг нь туйлын чухал асуудал.

-Үзэл баримтлалаа батлаад, Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлчихлээ. Тууштай баримталж, сахин хамгаалж чадахгүй байх вий гэх болгоомжлол байна уу?

-Би энэ тал дээр харин ч өөдрөг үзэлтэй байгаа. АН-ын IX их хурал арванхоёрдугаар сарын 5-нд болсон. Хуралд оролцогчид 100 хувийн саналаар үзэл баримтлалаа баталсан. Гэхдээ энэ нь зөвхөн гар өргөөд баталчихсан юм биш. Бүгд итгэл үнэмшилтэйгээр Үзэл баримтлалаа баталж байгаа нь цоо шинэ хандлага биш гэж үү. Санаж байна уу. Тамхины хууль хэрэгжихэд хүмүүс юу гэж байлаа. Энэ хэдэн сарын настай хууль бол гэж доог тохуу хийж байсан. Гэтэл өнөөдөр ч хэрэгжиж байна. Э.Бат-Үүл даргын үед дугаарын хязгаарлалт зэрэг олон шинэлэг зүйлс хэрэгжсэн. Аль хэдийн бид нэгдүгээр эгнээгээр зорчдоггүй байсан юм шиг, дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцдог байсан юм шиг амьдралдаа хэрэгжүүлээд явж байна. Энэ бол монголчууд шинэ соёлыг хэрхэн хурдан түгээн дэлгэрүүлдгийн жишээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг бий. Энэ бол асар үнэн үг шүү. Явж, явж хамгийн хүчтэй зүйл бол үнэн байдаг. Үнэний тухай зарчмуудыг АН Үзэл баримтлалдаа үнэт зүйл болгож оруулсан. Энэ бол зөвхөн улс төрийн талбар дахь  үйл явц биш өнөөгийн нийгэмд үнэт зүйлийг хөрслүүлэх, түүнийг нь бататгах, гэрэл гэгээ авчрах үзэл санаа гэж харж болно. Үзэл баримтлал бол АН-ын философи юм.

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нам дагасан ийм ... 2019-01-10 66.181.178.21

Нам дагасан, улс төрөөр баяжих гэсэн ийм жулдрайнууд мөн ч олширлоо. Улс оронд паразитууд үржиж байнаа. Жоомны хор цацах юм сан.

Avatar

Chuluundulamka 2019-01-10 130.34.154.169

Zuv yarisan baina

Avatar

Зочин 2019-01-10 149.167.33.143

ХА ХА ӨӨРӨӨ Ч САЙН ОЙОГОХГҮЙ ҮГНҮҮДЭЭ НИЙЛҮҮЛЭЭД БААХАН БУРЧИХ ЮМ АА. АНЫ ТОЛГОЙЛОГЧДОД АЛЬ БОЛОХ ИХИЙГ ШААХ Л ХҮСЭЛ ШУНАЛ БАЙГАА ЮУНЫ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ФИЛОСОФИ. САВАА ГӨЛӨГ САРАНД ХУЦАХААС Ч ХОЛ ЗАЙ АЙ БАЙНА АА

Avatar

Irgen 2019-01-10 103.229.120.252

Ажил хийж амьдралд нухлагдаагүй ийм бацаанууд өнөөдөр төрд олноор гарснаас болж Монголын төр доройтолд байна. Хол очиж хуу.

Avatar

МУУ ҮР МОГОЙ 2019-01-10 59.153.113.93

Амар хялбар аргаар Төрийн суудалд хүрч амар хялбар баяжсан АН МАН-н ллруудын үргэлжлэл үр могойнуудын нэг. Одоо Төрд байгаа авилгачин луйварчд болон араас нь гарч ирж байгаа энэ мэт үр могойнуудаас салж байж л Монгол Төр цэвэрлэгдэнэ. Үхсэн ацны чинь АН-н үзэл баримтлал, философи. 1990 ОНЫ ГУДАМЖНЫ ЖАГСАГЧААС ТӨРСӨН ТЭРБУМТНУУДЫГ ХЭЛЭЭД БАЙНА УУ. ?? ХОЛ ЗАЙЛЦГАА.

Avatar

Зочин 2019-01-10 202.9.43.131

Танай намын үзэл баримтлал гэж юу байсан юм бэ? МАХН-ыг сөрж зогсохын тулд өөр өөр үзэл баримтлалтай 6 нам нийлж байгуулагдсан, угаасаа шал утгагүй нам. Балай тэнэг Гүндалайн санаачилсан хүүхдийн 10 мянгаар эхэлсэн халамжийн бодлогоо одоо харцгаа. Баруун төвийн намын бодлого мөн үү?

Avatar

иргэн 2019-01-10 202.179.25.183

хн АН-ын Үзэл баримтлал гэж юу байдаг хий Худлаа хоосон Ардчилал гэж хашгирахаас өөр юу байгаа юм АН-ын Үзэл баримтлал Улс орноо Цөлмөж Ард иргэд ээ Ядууруулах Үзэл баримтлал биз Төрийн өндөр Алба хашиж байсан АН-ын ихэнхи Гишүүд Хэрэгтэн болоод Хуулийнханд шалгагдаад л явцгааж байна

Avatar

45тай эр 2019-01-10 114.160.120.154

Ийм нам ярьсан бацаануудыг хархаар бѳѳлжис хүрэх юм Ажил хийж гадуур дотуур дэмий тэнээчдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж