Авто тоноглолын үзэсгэлэн худалдааг зорих 5 шалтгаан

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Авто тоноглолын үзэсгэлэн худалдааг зорих 5 шалтгаан

Авто тоноглолын үзэсгэлэн худалдааг зорих 5 шалтгаан

Манайд эрчүүдэд зориулсан арга хэмжээ, үзэсгэлэн, эвентүүд нэг их зохиогдоод байдаггүй. Тиймээс эрчүүддээ зориулан шинэ оны босгон дээр нэгэн сонирхолтой үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байгаа нь Авто тоноглолын үзэсгэлэн худалдаа юм.

Үзэсгэлэнгийн нэр: Auto Parts and Tools Expo
Зохион байгуулагч: Номин Моторс
Хугацаа: 2019.01.11-2019.01.13
Хаана: УИД-ын 2 давхарт

Ингээд үзэсгэлэн худалдааг зорих 5 шалтгааныг сонирхуулъя.

НЭГ. Off-road сонирхогчдод зориулсан бүх төрлийн тоноглол

Автомашиныхаа туулах чадварыг нэмэгдүүлэх, тав тух, найдвартай байдлыг нь дээшлүүлэх басхүү автомашинаасаа кайф авах сонирхолтой эрчүүд олон бий. Тэгвэл тэдэнд зориулсан 4х4 буюу бартаат замын жолоодлогын төрөл бүрийн тоноглолууд энэхүү үзэсгэлэнгээр худалдаалагдана. Land cruiser, Wrangler, Benz, Range Rover, Prado, Lexus350, 570 зэрэг автомашинуудын нэмэлт тоноглолуудын хаана ч байхгүй өргөн сонголтыг харах боломжтой.

ХОЁР. Гоёлын обудны хамгийн олон төрлийг харах боломж

Автомашины сүр хүчийг нэмэгдүүлж, хараа булаам содон харагдуулдаг хамгийн гол зүйл бол яахын аргагүй обуд байдаг. Бүх төрлийн автомашинд зориулсан үйлдвэрийн баталгаатай, чанартай, ганган обуднууд энэ үзэсгэлэнгийн хамгийн нүд хужирлах хэсэг байх нь гарцаагүй.

ГУРАВ. Аялал, аян замынхаа үнэнч туслагчдыг нэг доороос

Хөдөө гадаа аялах, холын зам туулах гэдэг бэлтгэлгүй жолооч нарт бас л нэгэн сорилт. Ялангуяа цас бороотой хальтиргаатай нөхцөлд өгсөх, уруудах, гол ус намаг гатлах, хад асгыг даван туулах гээд байгалийн бэрхшээлтэй үед жолоо барих үе олон гардаг. Ийм үед жолооч нарт маань хамгийн их хэрэг болдог төрөл бүрийн татлага, лебёдка, домкрат, түргэн асаагч, автомашины дээр суурилуулдаг майхан зэргээс өөрт хэрэгтэйгээ сонгож аян замынхаа бэлтгэлийг базаагаад авч болох нь.

ДӨРӨВ. Монголд дөнгөж шинээр ирсэн хэрэгцээт сонирхолтой бараа бүтээгдэхүүнүүд

Эрчүүдэд зориулсан, бусдад үзүүлж алмайруулж болдог тийм тавилга байдаг гэж би зүүдэлж ч байгаагүй. Гэтэл багаж хэрэгсэл хадгалах, бас ажиллах бүрэн боломжтой иж бүрэн ком тавилга, төрөл бүрийн өлгөдөг тавьдаг шкафууд, түрдэг чирдэг барьдаг багажны хайрцгууд, ус нэвтэрдэггүй савнууд, автын болон гар багажнууд ёоёо хэлэх үг алга аа…

Түүнчлэн утаанаас хэрхэн хамгаалах тухай яригдаж байгаа энэ үед хамгийн их хэрэг болох ион гэрлээр утааг арилгаж, агаарыг түргэн хугацаанд цэвэршүүлдэг машины агаар цэвэршүүлэгчийн 2 төрлийг хэрхэн ажилладаг, ямар давуу талуудтай болохыг тайлбарлуулаад аваарай.

Chupa Chups, Mentos гэсэн зөвхөн бохь, чихэр л байдаг гэж бодож байна уу?  Шинэлэг үнэртэй, содон өнгөлөг шийдэлтэй машины үнэртүүлэгчүүд хүртэл байдгийг хараад машиндаа авахгүй байж лав чадахгүй байх.

Мөн машины үнэртэй ус гэгддэг Airpro брэндийн үнэртүүлэгчийн олон төрлүүд худалдаалагдах гэнэ.

ТАВ. Таныг хамгийн их баярлуулах хэсэг

Үзэсгэлэнгээр худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүнүүд урамшуулалтайн дээр худалдан авалт бүрт машины үнэртүүлэгч бэлэглэж, сугалаанд оролцох эрхийг олгоно. Түүнчлэн сар шинээр бэлгэнд өгөхөд тохиромжтой, шинэлэг бэлгийн багцуудыг ч мөн сонирхох боломжтой. Шинээр айлчилж буй гахай жил таны хувьд хэр их одтой, аз хиймортой жил байх бол…

ТАНЫГ АЗЫН ТЭНГЭР ИВЭЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж