30 ширхэг Т-34 танкийг Лаосоос Орост авчирчээ | News.MN

30 ширхэг Т-34 танкийг Лаосоос Орост авчирчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

30 ширхэг Т-34 танкийг Лаосоос Орост авчирчээ

30 ширхэг Т-34 танкийг Лаосоос Орост авчирчээ

Лаос улсад өмнө нь өгсөн байсан 30 ширхэг Т-34 танкийг буцаан Орост авчирлаа хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны Мэдээлэл, олон нийтттэй харилцах алба РИА Новости-д мэдээлжээ. Танкуудыг тэнгисээр тээвэрлэн Алс Дорнодын Владивосток боомтод авчирч, тэндээсээ галт тэргээр Москва мужид авчирсан байна. Батлан хамгаалах яамны мэдээлж байгаагаар эдгээр танк саяхныг хүртэл Лаосийн армийн зэвсэглэлд байсан бөгөөд техникийн хувьд ямар ч асуудалгүй ажилласаар байсан ажээ.

Танкуудыг энэ оны Ялалтын баярын парадад ашиглахаар төлөвлөж байгаагаас гална Цэргийн музейн үзмэрийг баяжуулах, мөн цэрэг дайны сэдэвт киноны зураг авалтад ашиглахаар төлөвлөж байгаа юм. Өнгөрсөн 2018 оны нэгдүгээр сард Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Лаост айлчлах үеэрээ эдгээр танкийг буцаан авах талаар тохиролцож чаджээ.

T-34 бол 1940 оноос үйлдвэрлэж эхэлсэн, дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн армийн гол техникийн нэг байсан. Цэргийн техникийн шинжээчид, тэр дундаа Гитлерийн Германы цэргийн мэргэжилтнүүд хүртэл Т-34 танкийг дэлхийн хамгийн шилдэг танк гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-10 202.21.106.113

Оронд нь Т-72б өгч байгаа.

Avatar

onom 2019-01-10 202.70.34.30

Хямд маш хурдан засварлах боломжтой, олноор үйлдвэрлэх боломж, маневрлах чадвар гээд олон үзүүлэлт бий.

Avatar

11111111 2019-01-10 203.91.119.163

Дайнд энгийн, хямд өртөгтэй, найдвартай байсан учраас үнэлэгдсэн гэхэд болно. Бүдүүн тоймоор яривал Mercedes G vs. UAS-469 юм даа…

Avatar

ОНОМ 2019-01-10 66.181.180.70

Хүүхдүүд жаахан юм судалж баймаар байна. Т-34-ийн супер байгаа нь энгийн хялбар хийцдээ байдаг юмаа. тэр үеийн Барс бүх үзүүлэлтээрээ Т-ээс илүү байсан. Гэхдээ дайнд оросын Т-34 давамгайлсан нь их учиртай. маш энгийн. бат бөх, найдвартай, зарим тохиолдолд Барс-тай очоод шууд мөргөлддөг байсан. Барс эвдрээд зогсоход Т ухраад ахиад. Барс их гоё, үнэтэй танк. Хол буудна, илүү том сумтай, дотроо гоё, мотор хүчтэй, хуяг дуулга ихтэй учир маш хүнд гэх мэт. Гэхдээ дайны нөхцөлд давамгайлах нь чухал.

Avatar

Зочин 2019-01-10 202.131.245.243

Дэлхийд хамгийн олон тоогоор үйлдвэрлэсэн танк даа. Берлин орсон ялалтын танк шүү дээ.

Avatar

Хохохо 2019-01-10 175.38.95.65

Шойгу энэ төмрийн сэг, хогоо манай махан толгой нарт бэлэглэсэн шүү дээ…

Avatar

Мал 2019-01-10 202.126.89.140

Эргүү мал минь google-дээд мэдээ уншдаа, Т-72а, Т-90а загварын танкууд өгсөн юм, чам шиг махан толгойнууд юм ойлгохгүй эсвэл 10 жилийн нус байгаа л даа

Avatar

K 2019-01-10 66.181.161.6

Tsagtaa uneheer shildeg bsan

Avatar

зочин 2019-01-10 66.181.168.199

Оросын танк шилдэг нь байгаагүй харин германы Барс танкийг ЗХУ-ын баатар, 2-р дайнд танкчин байсан орос өвөө аргагүй шилдэг танк байсан тэр үедээ бүх юм нь нарийн тооцоолууртай, люкс гэж хэлмээр гээд магтсан дурсамжийг харсан. баатар болтлоо тулалдсан хүн мэдэж байгаа байлгүй дээ.

Avatar

Зочин 2019-01-10 202.131.245.243

Курскийн дэргэд 1943 онд тэгээл германууд, Барс танк ялсан юм аа даа?

Avatar

үиүт 2019-01-10 66.181.180.70

Цэргийн техникийн талаар ямар ч ойлголтгүй байгааг харуулаад байнаа. өөрөө.

Avatar

Зочин 2019-01-10 64.119.27.142

иванууд Донецк руу зөөх нь. Тэндэх хэд нь будаа болоо байлгүй одооо

Avatar

Ovgon 2019-01-10 139.5.216.148

Tomriin hogooo, hend heregtei yum

Avatar

шинжээч 2019-01-10 202.179.27.109

Т-34 ийг Оросод 1946 оноос үйлдвэрлэхээ больсон. Наад танкууд чинь хожим Польш юм уу, Чехид үйлдвэрлэгдсэн арай том буутай хувилбар нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж