30 ширхэг Т-34 танкийг Лаосоос Орост авчирчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

30 ширхэг Т-34 танкийг Лаосоос Орост авчирчээ

30 ширхэг Т-34 танкийг Лаосоос Орост авчирчээ

Лаос улсад өмнө нь өгсөн байсан 30 ширхэг Т-34 танкийг буцаан Орост авчирлаа хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны Мэдээлэл, олон нийтттэй харилцах алба РИА Новости-д мэдээлжээ. Танкуудыг тэнгисээр тээвэрлэн Алс Дорнодын Владивосток боомтод авчирч, тэндээсээ галт тэргээр Москва мужид авчирсан байна. Батлан хамгаалах яамны мэдээлж байгаагаар эдгээр танк саяхныг хүртэл Лаосийн армийн зэвсэглэлд байсан бөгөөд техникийн хувьд ямар ч асуудалгүй ажилласаар байсан ажээ.

Танкуудыг энэ оны Ялалтын баярын парадад ашиглахаар төлөвлөж байгаагаас гална Цэргийн музейн үзмэрийг баяжуулах, мөн цэрэг дайны сэдэвт киноны зураг авалтад ашиглахаар төлөвлөж байгаа юм. Өнгөрсөн 2018 оны нэгдүгээр сард Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Лаост айлчлах үеэрээ эдгээр танкийг буцаан авах талаар тохиролцож чаджээ.

T-34 бол 1940 оноос үйлдвэрлэж эхэлсэн, дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн армийн гол техникийн нэг байсан. Цэргийн техникийн шинжээчид, тэр дундаа Гитлерийн Германы цэргийн мэргэжилтнүүд хүртэл Т-34 танкийг дэлхийн хамгийн шилдэг танк гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж