Ньюс хөтөч: УИХ-ын нэр бүхий гишүүд жагсана

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: УИХ-ын нэр бүхий гишүүд жагсана

Ньюс хөтөч: УИХ-ын нэр бүхий гишүүд жагсана

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УНТЭ, ХСҮТ-ийн шилжүүлэн суулгах баг, ГССҮТ, УГТЭ-ийн тархины үхэл тодорхойлох баг “Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-нд ЭМХТ дээр гарын үсэг зурна.

09.30

  • Халдашгүй байдлын дэд хороо хуралдана. Энэ хуралдааны дараа хоёр байнгын хороо болон чуулган хуралдана.

 

10.00

  • УИХ-ын чуулган хуралдана.
  • Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ыг  ОБЕГ-т болно.
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд  УИХ-ыг тараах тогтоолд гишүүдээр гарын үсэг зуруулах асуудлаар Чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийнэ.

11.00

  • Үндэсний мэдээллийн төвд Иргэн Т.Золбаяр 60 тэрбумын хэрэг хэрхэн хэрэгжсэн талаар нотлох баримттай мэдээлэл хийнэ.

12.00

  • УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан МАНАН-ийн эсрэг жагсаал Сүхбаатарын талбайд болно.

14.00

  • ТӨБЗГ-ын хурлын танхимд "Төрийн өмчит компанийн засаглалын үнэлгээний аргачлал" сэдэвт хэлэлцүүлэг болно.
  • Үйлдвэржилтийн өрөг Баянзүрхчүүд хэлэлцүүлэг болно. Монгол Улсын хөгжлийн тулгуур бол яах аргагүй үйлдвэржилт. Энэ салбарыг шатрын өрөг гэж үзэх юм бол хөгжил нь хаана явна вэ? Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх ЖДҮ-ийг дэмжих төвд харьяалалтай үйлдвэрлэгчид энэхүү арга хэмжээнд оролцож, асуудал шийдлийг эрэлхийлэх болно.

15.00

  • Эрүүл мэндийн яамны "А" танхимд БНСУ, БНЭУ, Япон, БНХАУ, БНФУ, ОХУ улсуудад эрүүл мэндийн тэргүүлэх 32 чиглэлээр суралцах 139 эмч нарын төлөөлүүдтэй Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл хүлээн авч уулзана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж