Шинэ оны баярын амралтын өдрүүдээр Москва хотын метронд 4500 орчим сувенир борлуулсан нь өмнөх оны шинэ жилийнхээс 800 орчмоор илүү байлаа хэмээн Москвагийн хотын метроны хэвлэлийн алба мэдээллээ.
Дэлгүүр орж амжаагүй зорчигчид, нийслэл хотод ирсэн жуулчид метроны буудлууд дахь лангуунуудаас ойр дотныхондоо шинэ жилийн бэлэг худалдан авдаг байна. Хамгийн гүйлгээтэй байдаг нь хүзүүний зүүлт, гарын бугуйвч, бөгж байдаг байна. Мөн гацуур модны чимэглэлүүд ихээр зарагддаг ажээ.