Орост шатахууны чанар шалгах шинэ систем туршина

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Орост шатахууны чанар шалгах шинэ систем туршина

Орост шатахууны чанар шалгах шинэ систем туршина

Нефть боловсруулах үйлдвэрээс шатахуун түгээх станц хүртэлх үе шатанд шатахууны чанарыг хянах шинэ системийг нэвтрүүлэхээр зэхэж байна ОХУ-ын Үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров "Российская газета" сонинд ярьсныг РИА Новости эш татсан байна.

Системийг эхний ээлжинд Холбооны Баруун хойд тойрогт 2019 оны эхний хагас жилдээ багтаан туршиж эхлэх ажээ. Шинжээчид үйлдвэрлэлийн бүхий л шат, үйлдвэрээс ачигдсанаас хойш шатахуун түгээх станцад хүргэгдэн хэрэглэгчдэд хүрэх хүртэлх процессийг хянах юм. Тухайлбал, үйлдвэрээс 100 тонн шатахуун ачигдсан бол шатахуун түгээх станцад хэчнээн литр бензин болон түгээгдэх вэ гэдгийг нарийвчлан хянана. Чанаргүй шатахуун хэрэглэгчдэд хүрч байгаа нэг шалтгаан нь үйлдвэрээс гарсан шатахуунд хувийн жижиг үйлдвэрт стандартын нормд нийцээгүй хуурамч шатахуун нэмж байгаа явдал юм. “Чухамхүү яг хаана ийм хуурамч, стандартын бус шатахуун хольж байгааг мэдэх явдал” хэмээн сайд ярьсан байна.

Ийм хяналтын нягт систем нэвтрүүлэхийг шатахуун үйлдвэрлэгчид Засгийн газраа шахжээ. Туршилт амжилттай болбол Оросын бусад засаг захиргааны нэгжид нэвтрүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж