Нийгмийн даатгалын ерөнхий газраас Итгэлийн аяныг зарласан байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 26-наас эхэлсэн тус аяны хүрээнд энэ сарын 5-ний өдрийн байдлаар 6.279 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлжээ. Аяны хүрээнд тус газраас нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын сангийн авлагыг бууруулах зорилготой ажиллаж байгаа аж. Ингэхдээ хуримтлагдсан шимтгэлийн өрөө гучаас дээш хувиар барагдуулсан аж ахуйн нэгжүүд болон нийгмийн даатгалын байгууллагаас дансыг нь хааж, шүүхэд шилжүүлэхээр бэлтгэсэн ажил олгогчдыг аянд хамруулан “Итгэлийн гэрээ” байгуулан ажиллаж буй юм байна. Аяныг ирэх дөрөвдүгээр сарын 13-нд өндөрлүүлэх аж.
Г.НАРАН