Шинжаан-Уйгурт үндэстний “цэвэрлэгээ” эхлэв | News.MN

Шинжаан-Уйгурт үндэстний “цэвэрлэгээ” эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

Шинжаан-Уйгурт үндэстний “цэвэрлэгээ” эхлэв

Шинжаан-Уйгурт үндэстний “цэвэрлэгээ” эхлэв

Шинжаан-Уйгурт амьдарч буй 2000 гаруй казах үндэстнийг Хятадын иргэншлээс татгалзаж, тус улсыг орхин явахыг зөвшөөрчээ. Энэ тухай Казахстаны гадаад хэргийн яам Пүрэв гаригт мэдээлсэн ба казах иргэдийг эх орондоо хүлээн авахдаа таатай байна гэжээ. Үүнээс өмнө Хятадад төрсөн казах үндэстнүүд бизнес хийх, хүүхдээ сургах зэрэг асуудал Шинжаанд нөхцөл байдал хүндэрсэн зэргээс шалтгаалан хэдийн Казахстаныг зорих болсон байв. Мөн Шинжаанд амьдарч буй хамаатан саднуудтайгаа холбоо тасарсан казах иргэд Хятадын албаныхан руу захидал бичих, хэвлэлийн хурал зохион байгуулах зэргээр тэднийг Казахстанд авчрахыг хичээх болжээ. Гэвч Хятад бол Казахстаны томоохон худалдааны хамтрагч орон учраас Шинжаан-Уйгурын нөхцөл байдлын талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэх нь ховор. Тухайлбал, Атажурт хэмээх группын тэргүүн Шинжаан дахь казах иргэдийн талаар үг дугарсныхаа төлөө өнгөрсөн зун Казахстаны албаныхнаас хэд хэдэн удаа анхааруулга авчээ. Гэвч эдгээр анхааруулга зогсоод байтал казах иргэдийн Шинжаанаас явахыг зөвшөөрсөн нь хоёр орны хооронд ямар нэгэн яриа хэлэлцээ болсныг илтгэж байна. Казахстаны гадаад хэргийн яамны мэдээллээр өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард Хятадад 29 казах иргэнийг барьж хорьсон ба тэдний 15-ыг нь суллаад Казахстан руу буцахыг зөвшөөрчээ. Гэхдээ хүний эрхийн идэвхтнүүд Шинжаанд хоригдож буй гэх хүмүүсийг ар гэрийнхэн нийлсэн 2000 хүний мэдүүлэгт үндэслэн Хятадад хоригдоод суллагдсан казах иргэдийн тоо өнгөрсөн онд 70-д хүрсэн гэнэ.

Исламын шашинтан уйгур, казах үндэстнүүд олноороо оршин суудаг Хятадын алс баруун хязгаарын Шинжаанд “албадан боловсрол олгох төв” нэртэй хорих газар бий болсон нь анхаарал татаж буй.  Хятадын засгийн газраас өнгөрсөн онд Шинжаан даяар олон зуун хяналтын камер суурилуулж, иргэн бүрийн үйл хөдлөлийг ажиглаж эхэлсний дээр хорих газруудад сая гаруй хүнийг баривчлан хорьсон гэж хүний эрхийн тэмцэгчид мэдээлжээ. Шинжаан дахь албадан боловсрол олгох төвд хоригдсон хүмүүст хүчээр Хятадын соёл, итгэл үнэмшлийг зааж, хүлээн авахаас нааш сулладаггүй аж. Шинжаан дахь албадан боловсрол олгох төвийн асуудлаар өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард Женевт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Хятадаас тайлбар авсан юм. Гэвч НҮБ-ын хурлын үеэр Хятадтай эдийн засаг, худалдааны харилцаагаа бодоод Шинжаан дахь Бээжингийн бодлогыг асууж, шүүмжлэх орон ховор байв.

Си Жиньпин Хятадын дарга болсноос хойш Шинжааныг “террористууд”, “салан тусгаарлагчид”-аас цэвэрлэх ажиллагааг үе шаттайгаар эрчимжүүлжээ. Тухайлбал, Хятадын засгийн газраас 2015 оны долдугаар сард хүний эрхийн өмгөөлөгчөөр ажилладаг бараг бүх хуульчдыг баривчлан хорьсон. Түүнчлэн 2017 оны долдугаар сард Хятадын цор ганц Нобелийн энх тайвны шагналтан хоригдож байхдаа нас барсан юм. Шинжаан-Уйгур дахь Хятадын бодлого өмнө нь салан тусгаарлах бослого тэмцлийг дарж байсан бол өдгөө Си Жиньпиний санаачилсан Азийг Европтой холбох нэг бүс-нэг зам худалдааны чиглэлийн газрын маршруттай холбоотой өөрчлөгджээ. Шинжаан-Уйгур нь Хятадын бусад мужуудаас хамгийн олон улстай хиллэдэг, 5600 км урт буюу хамгийн урт хуурай замын хилтэй муж. Нийт 47 үндэстэн, ястнаас бүрдсэн 23 сая хүн амтай. Тус мужид Хятадын засгийн газраас дэд бүтэц, санхүүгийн салбарт гурван их наяд юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS, THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хэхэ 2019-01-10 64.119.26.180

х****л идсэн хятадуудыг АНУ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

төвддэй адилхан бодлого 2019-01-10 202.179.24.25

6 хан саяыг алсаны үлдэгдэл нь хөөрхийс..!

Avatar

Зоин 2019-01-10 150.129.141.216

Нутагт нь улаан комунистууд байхгүй болсон, хөгжил амьдралын түвшин нь өндөр болсон тул цагаач хасагууд нутаг руугаа ыуцах нь зөв шүү дээ. Тэд нар бараг бүгдээрээ улаан хувьсгалаас зугтаж Шинжаанд ирсэн.

Avatar

Зочин 2019-01-10 202.179.31.113

ternees umnu turegiin ues bgaa

Avatar

Зочин 2019-01-10 202.179.31.113

тэрнээс өмнө түрэгийн үеэс байгаа ,амьдардаг

Avatar

зочин 2019-01-10 66.181.181.212

ЗҮҮНГАРЫН НУТАГ БАЙЛАА ОЙРДЫН УХААН МУУТАЙ МУЛГУУ ХААД ЭЗГҮЙ ТАЛ БОЛГОСОНДОО

Avatar

Зочин 2019-01-10 202.179.31.109

хятадад монголчууд аль хэдийн хятадуудад ууссан болохоор монголчуудыг казах ,уйгарууд шиг хавчихгүй бгаа байх

Avatar

Зочин 2019-01-10 213.143.46.112

Хятадууд менгенеес еер шажингуй найзлая нехерлий гэхээр дан моне боддог болхоор ямар ч боломжгуй эрх биш хуний дурстэй л болхоос хэрэггуй нохойнууд шуу дээ.

Avatar

temuujin 2019-01-10 202.9.45.119

Хүний эрхэнд орсон хүмүүсийг ийм л хувь тавилан угтана дөө угаасаа. Өлссөн ч цангасан ч хүний эрхэнд жаргахаар өөрийн зов гэж.

Avatar

Монголойд 2019-01-10 95.120.224.204

МАНАЙХАН ХЯТАД ХУНИЙ ЭРХ АШИГ ЯРИЖ ЭРГУУТЭЭД БАЙДАГ.МОНГОЛ ЯЛНА ГЭЖ БУСДЫГАА ДООШ НЬ ХИЙДЭГ АЛИВ ХАРДАА..ИЙМ УЧРААС БИ ХУЖУАНУУДАД ДУРГУЙ.МАХАА ЗАРААД ИХ САЙМШРААД БАЙ.АФРИКТ Ч ЗАГАСАА ЕВРЛПЛУУ ГАОГААД ЕЕРСДЕЕ ЗАГАСНЫХАА УНИЙГ Ч ДИЙЛЭХЭЭ БАЙЛАА.

Avatar

kub 2019-01-10 103.26.192.42

Nuguu uriad baigaa galt tereg ni uu? esvel mungunii galt tereg bolokhoor bas khamgaalakh uu? 🙂

Avatar

Зочин 2019-01-10 103.229.123.233

Уйгарчуудын гар хөлийг тайрч байна даа Ингээд дүрвээд байвал газраа хятадад алдаж байна гэсэн үг

Avatar

Зочин 2019-01-10 202.179.24.201

Нутаггүй хүмүүсийг шоглоод яахав. Шинжааны хасагууд Казахстаныг оросжсон гэж үздэг учраас нэг их дуртай биш. Үндсэндээ хасагууд 3 хуваагддаг. Хаад түшмэдийн удам, малчин ард, зарц барлагууд гэж. Хаад ноёдын удам одоо энэ Казахстаны өмнөд хэсэг (орос хэлтэй өндөр боловсролтой Назарбаевийн талынхан), малчин ард нь шинжаан, Монголын баян өлгий, барлагууд баруун хойшоо Каспийн тэнгисийн орчим. Хоорондоо царай зүс нь бага зэргийн өөр. Одоо Назарбаевийн бодлогоор төв хэсэг рүүгээ хүмүүсээ шахаж байгаа

Avatar

Зочин 2019-01-10 202.179.31.110

х**

Avatar

Зочин 2019-01-10 202.9.44.211

Хурэлсухийн цэвэрлэгээ хэзээ
Эхлэх вэ хурдан гадагшаа хоогдох юмсан швейцарь луу хоогдож болох болуу арын хаалгаар

Avatar

Зочин 2019-01-10 202.179.31.123

Шинжаанд монголчууд бас олноороо амьдарч байгаа шүү. Хасагтай яг адилхан амьдрал туулж байгаа.

Avatar

Зочин 2019-01-10 202.179.25.228

Бас шашинд гүн ороогүйг батлах нэг зүйл бол хүний нэрнүүд. Монголд Дорж Дулам гэсэн түвд нэрнүүд олон ч Батаа Туяа гэсэн монгол нэр олон. Тэрэн шиг Роман, Арман, Жадира, Халифа, Латиф гэсэн араб перс нэр байгаа ч Жанболат, Болат, Алтангүл зэрэг цэвэр хасаг нэр олон. Тэгэхэд Чечен, Уйгар, Туркуудын нэрнүүд бараг тэр чигээрээ араб шүү дээ. Энэ нь шашинд гүнзгий орсоны шинж мөн.

Avatar

Sss 2019-01-10 202.126.89.243

Удахгүй задрах биз

Avatar

Зочин 2019-01-10 202.179.25.228

Уг нь казах гэж орос үг. Монголоор хасаг. Уйгаржин бичгээр хасаг гэж бичдэг к үсэг байдаггүй мөн з үсгийг хасагууд с үсэг шиг дууддаг учраас хасаг гэж байгаа юм байна гэж ойлгосон. Бас нэг зүйл бол шашин. Хасагууд исламын шашинтай гэхэд хэцүү. Турк яаж шүтдэг билээ харин малчин курдууд яаж шүтдэг билээ яг тийм. Уйгарууд шиг биш. Өнгөцхөн шүтсэн дүр үзүүлдэг цөөхөн хэсэг, бусад нь огт шүтдэггүй байдалтай. Нүүдэлчдийн зан байх. Тийм болохоор учиргүй аллах акбар гээд бахираад гараад ирнэ гэж бодохг

Avatar

энгийн ард 2019-01-10 202.21.118.178

бид чинь ардчилсан хүний заяагдмал эрхийг хүндэлдэг улсв хасагуудыг гадуурхсан хүмүүс ямар олон байна аа. ингээд бодохоор монголчууд бид дэлхийн соёл иргэншлээс их л хоцорсон байна даа

Avatar

Зочин 2019-01-10 211.36.140.112

Монголчууд дунд бусдыг ялгаварлан гадуурхдаг сэтгэхүй нь МЭӨ зуунтайгаа зууралдсан тэнэг новшнууд олон байгаа болохоор Монгол ийм байдалтай юм ш дээ. Ямар ард түмэн байна, тийм төр засаг байдаг. Тэгээд өнгөрсөн хугацаанд засгийн эрхэнд байсан хулгайчууд нь бүдүүлэг тэнэг расист оркуудтайгаа таарсан адгийн новшнууд.

Avatar

Зочин 2019-01-10 64.119.27.142

Монгол улс Баян Өлгий аймагт маш нухацтай бодолго явуулж Монголд байгаа 110 мянга гаруй Хасагуудын бүгдийн биш юмаа гэхэд Монгол сэтгэлтэйг нь үлдээгээд бусдыг бүгдийн Хасагстан улс руу явуулах хэрэгтэй. Цаашаа сэтгэлтэй Исламжсан Хасаг Монголд гай болно. Монгол бол нэгдсэн нэг үндэстэний улс.

Avatar

Зочин 2019-01-10 202.179.31.109

монголд үндэсний цөөнх казахуудын эрхийг зөрчсөн төр зөвшөөрвөл ,өөрөө хийвэл казахстан ,казах иргэдийг хамгаалж баян өлгийд цэргээ оруулах болно . казахстан , оросууд маш сайн ,стратегийн харилцаатай учир казахстаныг оросууд дэмжинэ .
ер нь төр бол аль нэг талыг баримтлахгүй өөрийн иргэддээ тэгш хандах ёстой . хэрэв тэгж чадахгүй бол казахстан ,оросууд монгол улсад хохь чинь гэнэ

Avatar

bolij vz 2019-01-10 66.181.160.155

Tegej tsereg oruulj chadaxgui Mongol vndesten ch bas tegexgui yorno bol neg deewer door bgaa xvmvvs neg l setgeltei baix ni zuw adilxan xvmvvs shvvdee

Avatar

Mongol ulsin irgen 2019-01-10 66.181.182.130

Bid udii boltol mongoloo gesen setgeltee ussun tsashdaa ch gesen tegeh bolno.bidnii setgeld kazak undesten soyol uviig hagdalj uldeye gesen bodol baidag ch urgelj eh oronoo mongol uls gej bodoh bolno
Harin zarim humuus mongoljsan kazak mongoljoogui kazak geed ih yalgaad baidag bolson tun haramsaj yavdag.naad zahin jishee n ajildeer arhi uusangui geed namaig huleen avaltand orultsulaagui 1yavdal bolson.hun arhi uuhgui bol hun bish yum uu.
Taivan baigaarai ard tumen

Avatar

Зочин 2019-01-10 202.179.25.228

Баян-Өлгийн казахууд шинжаан гаралтай. Хилийн зурвасыг хатуу тогтоогоогүй байхад хилийн наана цаана гарч нүүдэллэдэг байлаа. Зундаа Монголд орж ирнэ өвөлдөө шинжаан руу гарна. Гэхдээ өөрсдөө хил зөрчиж байгаагаа мэддэггүй байлаа. Дараа нь хил дээр хилчид зогсдог болжээ. Хилчид гэж нэхий дээл өмссөн морь унасан буутай ганц хоёр залуу байна биз дээ тухайн үед. Ингээд хилчид гэж мэдээгүй юу дээрэмчид гэж боддог байсан уу яадаг байсан юм анхааруулгыг үл тоомсорлон харилцан буудалцаад л гардаг байсан гэж. Тэмээнүүдээ хэвтүүлж байгаад л буудалцчихдаг байсан гэдэг. Одоо казахууд хилийн наана цаана үнэндээ хамаатангуудаасаа салчихсан л даа 100 жилийн өмнөх юм яахав дээ. Зарим хөгшчүүд сүүлд нэр усаар нь хайгаад эргэж очиж байсан л гэдэг.

Avatar

Зочин 2019-01-10 66.181.161.125

Уйгурууд хятадын хөгжлийн галт тэрэгэн дотор сууж байгаа хүмүүс шүү дээ. Тэгээд хөгжлийн галт тэрэг нь ямаршуу байгааг энэ уйгурууд л сайн мэдэж байгаа даа.

Avatar

Зочин 2019-01-10 103.11.195.34

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS, THE GUARDIAN хэт нэг талын мэдээлэл гэж

Avatar

Зочин 2019-01-10 202.179.25.228

Яг очоод харахаар тусгаар тогтночихсон юм шиг газар л даа. Бүгд казахаар яриад л дуугаа дуулаад л хуримаа хийгээд л заншлаараа. Тийм болохоор хятадыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хятад явж байвал бараг л зодчихдог байлаа. Сүүлийн үед хятадууд олноороо ирж суурьших болсоноос үүдэн бухимдал үзэн ядалт үүсэж байгаа. Үндэсний үзэлтнүүд акц явуулах гэж оролдож ч байна. Гээд яахав дээ, хоморголон баривчлаад дуусаа.

Avatar

SS 2019-01-10 66.181.168.8

Өвөрмонгол, Төвд, Уйгур, Казах болон бусад бүх үндэстнүүд маш хэцүү нөхцөлд амьдардаг. Хятад бол яваандаа бүрэн уусгана гэдэг юм билээ.

Avatar

Зочин 2019-01-10 202.179.25.228

Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов оо гэж.

Avatar

Хардагч 2019-01-10 202.179.8.210

Оросууд чеченүүдийг террористууд гэдэгтэй адил хятадууд шинжаан уйгараа мөн тэгж үздэг бололтой. Гэхдээ энд нөхцөл байдал өөр л дөө хятад улс олон сая хүн амтай болохоор тодорхой тооний хан үндэстнээсээ шинжаан-уйгарын нутаг руу газар заагаад явуулахаар казах бусад лал шашинтунууд маш дургүй хүлээж авна мэдээж дотроо бас зөрчилдөөн үүсээд ирэхээр хятадын төрийн бодлоготой харшилж түүнээс болж террор өөр бусад асуудал үүсэх нь ойлгомжтой л доо.

Avatar

Зочин 2019-01-10 103.206.195.163

Цаг үеэ олоогүй тэмцэл болж байна. Жижиг Үндэстэн эх нутаг, хэл соёл, тусгаар тогтнолоо авч үлдэхэд уламжлал, ёс заншлаа дээдлэн тусгаар байх олон зууны түүхэн үйл явц хэрэгтэй. Манайд харуулж буй том сургамж байна. Сургамжаас юуг авч үлдэх вэ?

Avatar

Зочин 2019-01-10 146.115.163.21

Manai heden hasag bas ingeed yavj bilee. Hojim n ergej ireh n irsen dee hehe

Avatar

SS 2019-01-10 66.181.168.8

Tarhinii turaal ats

Avatar

Залхуу 2019-01-10 66.181.160.173

Тэнд байгаа манайханд яаж ханддаг юм болдоо.бас ингэждарамталж байдаг байхдаа

Avatar

Bold o 2019-01-10 223.38.23.237

Kommunist hu.jaa nariin unen nuur tsarai urd horsh hyatadtai manai uls bolgoomjtoi hartsah heregtei hyadataas mon i zeel abah hereggui yum bgaam daa

Avatar

Зочин 2019-01-10 122.201.24.220

Казахуудыг уугуул нутаг руу нь явуулах зев шуу дээ.

Avatar

Зочин 2019-01-10 66.181.161.108

Өгөр хасгууд 90 онд бүгд Казахстан руугаа яваад очиж гадуурхагдаж байгаад буцаад ирсэн шдэ

Avatar

MGL 2019-01-10 66.181.168.8

Cham shig hagalgan butargagch hujaagiin shivternuud yugaa oilgohov dee. Xi Jinpinee l demjij bgaa blgui de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж