“Жолооны үнэмлэхийг хэзээ хэвлэх нь тодорхойгүй байна”

Хуучирсан мэдээ: 2019.01.10-нд нийтлэгдсэн

“Жолооны үнэмлэхийг хэзээ хэвлэх нь тодорхойгүй байна”

“Жолооны үнэмлэхийг хэзээ хэвлэх нь тодорхойгүй байна”

Бэлдэц дууссан гэх шалтгаанаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн жолооны үнэмлэх хэвлэхгүй байгаа. Гэхдээ он гараад хэвлэж эхэлнэ гэж ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төв мэдээлж байсан. Энэ асуудлаар мэдээлэл, технологийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодрууллаа.


-Он гараад жолооны үнэмлэх хэвлэнэ гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Одоогоор хэвлэж эхлээгүй байна. Хэзээ хэвлэж эхлэх нь ч тодорхойгүй байна.

-Яагаад жолооны үнэмлэхийн бэлдэц дуусахад хүрсэн юм бэ?

-Тээврийн хэрэгслийн жолооны үнэмлэхийн бэлдцийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулиар нээлттэй сонгон шалгаруулж бараа материалаа хүлээн авдаг. Энэ хүрээнд 2018 оны жолооны үнэмлэхийн бэлдэц, хор дагалдах хэрэгсэл худалдан авах нээлттэй тендерийг мөн оны хоёрдугаар сард зарлаж зургаан аж ахуй нэгж байгууллага материалаа ирүүлсэн. Ирүүлсэн материал нь шаардлага хангаагүй тул тендерийн үнэлгээний хороо дахин нээлттэй тендер зарлах шийдвэр гаргасан юм. Гэвч “Бенкью Тех” ХХК үүнийг үл зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Ингээд гурван шатны шүүхээр цагдаагийн байгууллага хууль зөрчөөгүй болохыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-нд шийдвэрлэсэн юм.

-Асуудал шийдэгдсэн байна. Одоо үнэмлэх хэвлэхэд ямар асуудал байна вэ?   

-“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу нээлттэй тендер зарлан материал хүлээн авах 30 хоног, тендер хүчинтэй байх 45 хоног, шалгарсан компанитай гэрээ байгуулах тав хоног гээд нийтдээ хоёр сарын хугацаа шаардлагатай болдог.

-Одоо олгож багаа түр зөвшөөрөл нь гурван сарын хугацаанд ямар ч асуудалгүй гэж ойлгож болох уу?

-“Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-ын 3.3-д зааснаар тодорхой шалтгааны улмаас (үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тасалсан, зогссон гэх мэт) үндэсний жолоочийн үнэмлэхийг хэвлэх боломжгүй үед жолоодох эрхийн түр зөвшөөрлийг гурван сарын хугацаатай олгож болдог. Үүнийг үндэслэн шинээр жолооч болсон, жолоодох эрх сэргээсэн, жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд гурван сарын хугацаатай түр зөвшөөрлийг хэвлэн олгож байгаа. Харин Монгол Улсаас гадаадад ажиллаж амьдрах, сурахаар явж буй иргэдийн жолооны үнэмлэхийг пластикаар хэвлэж байгаа. Түр зөвшөөрөл нь гурван сарын хугацаанд ямар ч асуудалгүй гэж ойлгож болно. Тендерт шалгараагүй байгууллагын үйл ажиллагаанаас төрийн ажилд саад учирч,  иргэдэд үзүүлэх үйлчилгээнд хүндрэл учирсан ч түр зөвшөөрөл авсан иргэдийн захиалга өгсөн утас, хаягийн дагуу хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж