Япон улсын Burger King-ээс "Flame Grilled" нэртэй үнэртэй ус гаргахаар болсон байна. Энэхүү үнэртэй ус нь Burger King-ын хамгийн алдартай бургер болох whopper бургерын үнэрийг шингээсэн аж. Японы улсын Burger King дөрөвдүгээр сарын 1-ны whopper өдрийг (Whopper Day) тохиолдуулан Flame Grilled-ыг зарж эхлэх бөгөөд үнэртэй ус таван мянган иений (ойролцоогоор 82 мянган төгрөг) үнэтэй худалдаалагдана. Тус үнэртэй усыг гарахыг Burger King байнгын хэрэглэгчид тэсч ядан хүлээж байгаа байна.
Б.БИЛГЭЭ