Никос Анастасиадис, Владимир Путин
Фото: Дмитрий Азаров / "Коммерсантъ»
Bloomberg агентлаг, Оросын эсрэг хориг арга хэмжээнээс татгалзахад бэлэн байгаа Европын холбооны орнуудын жагсаалттай материалыг нийтэлсэн байна. Агентлагийн мэдээлснээр, Кипр, Итали, Грек, Унгар, Словак, Австри, Испани зэрэг долоон орон уг жагсаалтад оржээ.
Оросын ерөнхийлөгчийн “зочдын” жагсаалтыг судалснаар Bloomberg уг жагсаалтыг гаргасан гэж тайлбарлав. Хоёрдугаар сард Москвад Киприйн ерөнхийлөгч Никос Анастасиадис, гуравдугаар сарын эхээр Италийн ерөнхий сайд Маттео Ренци нар Москвад айлчилсан ба дөрөвдүгээр сард Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас ирэх аж.
Унгар, Словак, Австри, Испани зэрэг орнуудын хувьд тэд өмнө нь Оросын эсрэг хориг арга хэмжээг шүүмжилж байв.
“Эдгээр орнууд хоригийн хугацаа дуусангуут тэд хоригийг сунгахгүй байх магадлал өндөртэй байна” гэж Лондоны Европын шинэчлэлийн төвийн гадаад бодлогын төвийн захирал Иан Бонд хэлжээ.
Гэхдээ, Москвагийн эсрэг хоригийг үргэлжлүүлэхэд идэвхитэй байгаа орнууд ЕХ-нд бий. Тэр нь Польш, Их Британи ба Балтийн орнууд юм хэмээн Bloomberg тэмдэглэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР