Монголын тугийг өлгөсөн хэрэг Хятадад шуугиан тарьж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Монголын тугийг өлгөсөн хэрэг Хятадад шуугиан тарьж байна

Монголын тугийг өлгөсөн хэрэг Хятадад шуугиан тарьж байна

Өвөрмонголын нэгэн дунд сургуульд Монгол Улсын төрийн далбааг өлгөсөн хэргийг Улаанхад хотын боловсролын захиргаа шалгаж байгаа тухай Хятадын өдөр тутмын сонины харьяа “Global Times” цахим хуудсанд мэдээлснийг орчуулан хүргэж байна.

Улаанхад хотын нэгэн дунд сургуулийн сурагчид Монгол Улсын төрийн далбаа болон сүлдийг ангийнхаа хананд өлгөн, дуулж, бүжиглэж байгаа зураг цахим орчинд тавигдсан аж. Цахим орчинд тавигдсан тус зургийн дор “Өөр улсын төрийн далбааг ангидаа өлгөхийн утга учрыг балчир хүүхдүүд мэдэхгүй байлаа гэж бодоход ангийн багш болон сургуулийн захиргаа нь ямар санаатайгаар ийм хэрэг хийсэн бэ?”  гэсэн утгатай олон сэтгэгдэл үлдээсэн байв. Харин зарим хүмүүс “Сурагчид шинэ жилийн баяраа тэмдэглэх үеэр энэ зургийг авхуулсан бололтой. Нэг улс хуваагдсан асуудлаар оролдох, эсвэл бусад улсад хүндэтгэлтэй хандаж байгааг ингэж дэвэргэх хэрэггүй” хэмээн бичжээ.

Цахим орчинд богино хугацаанд шуугиан тарьсан тус зургийг Улаанхад хотын боловсролын захиргаанаас шалгаж байгаа бөгөөд ямар арга хэмжээ авахыг удахгүй танилцуулна гэв. Тус зураг нь өчигдөр /2019.01.08/ цахим орчинд тавигдсан бөгөөд гурван сая хүний хандалт авч, “#Монгол Улсын тугийг ангидаа өлгөсөн нь” хэмээх хаштагийг “Weibo” платформд хүмүүс маш ихийг хэрэглэж байгаа юм.

Эх сурвалж: Globaltimes.cn

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж