![](https://news.mn/wp-content/archive1/local/photo/2015/3/19/62da2617d3680baa243023230a6c61ecbig.jpg)
Засгийн газрын тогтоол болон эрүүл мэндийн сайдын 266-р тушаалын дагуу эрүүл мэндийн газар болон аймгийн засаг дарга өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй 2015 оны гүйцэтгэлийн гурвалсан гэрээг байгууллаа. Энэхүү гурвалсан гэрээг 3 дахь жилдээ байгуулж байгаа бөгөөд 2014 онд байгуулсан гурвалсан гэрээний гүйцэтгэлийг хангалттай буюу 91,4 хувийн биелэлттэй хэмээн дүгнэжээ. Энэ жилийн хувьд гурвалсэн гэрээнд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оржээ. Тухайлбал өрхийн эрүүл мэндийн төвийн шинэчлэлийн стратеги батлагдсантай холбоотойгоор өрхийн эрүүл мэндийн төв нь уртасгасан цагаар үйл ажиллагаа явуулах заалт нэмэгджээ.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 46 эх эмч, 45 сувилагч ажиллаж байгаа бөгөөд нэг эх эмчид 1900-2200 орчим хүн ногдож байгаа аж
Мөн аймгийн засаг даргаас авилга ашиг сонирхлоос сэргийлж, аймгийн ИТХ-аас гаргасан тогтоод шийдвэрийг ханган ажиллах, ил тод байх, шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх, тусламж үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэсэн заалтуудыг нэмэлтээр оруулсан байна. Орон нутгийн зүгээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг байр болоод тоног төхөөрөмжөөр хангахад анхааран ажиллаж өнгөрсөн жилд 65 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн. Тухайлбал нярай хүүхдийн шарлалтыг арилгах багажаар өрхийн эмнэлгүүд тоноглогдсоноос гадна 2014 оноос эхлэн 6 төрлийн шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд авч эхэлсэн юм.
2015 оны хувьд орон сууцны хороололд өрхийн эрүүл мэндийн цогц төвийг байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн эрүүл мэндийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор бүх өрхийн эрүүл мэндийн төвүүдийг магадлан итгэмжлэлд хамруулах юм. Ингэснээр өрхийн эрүүл мэндийн төвүүд эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх боломж бүрдэх аж. Аймгийн хэмжээнд 11 өрхийн эрүүл мэндийн төв нийт 88678 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эдгээр өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 46 эх эмч, 45 сувилагч ажиллаж байгаа бөгөөд нэг эх эмчид 1900-2200 орчим хүн ногдож байгаа аж. Одоогийн байдлаар өөрийн гэсэн байртай 7 өрхийн эрүүл мэндийн төв байдаг байна.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
![](https://news.mn/wp-content/archive1/local/photo/2013/10/16be3a7d0bd8fe62/f578cb294f32e82abig.jpg)