АНУ-ын Кентаки мужийн Вуртланд бага сургуулийн нэгэн багш аутимз өвчтэй есөн настай хүүг бугуйнаас нь барин сургуулийн коридороор чирч буй бичлэгийг хүүгийн ээж өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Бичлэг цахим орчинд маш их шүүмжлэл дагуулж, маш олон эцэг эх ихэд цочирдож байгаагаа илэрхийлсэн байв. Энэ хэрэг аравдугаар сарын 24-ний өдөр гарсан бөгөөд эцэг эхийнх нь гомдлын дагуу дээрх багшид хуулийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Хүүгийн ээж Энжел Нелсоны хэлснээр аутизмтай хүү маш их түгшүүртэй байх болсон бөгөөд сэтгэл гутралд орсон, цочролын байдалтай байгаа гэнэ. Хүүг чирч буй эмэгтэй бол тусгай хэрэгцээт боловсрол буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заадаг багш Трина Абрам хэмээх эмэгтэй аж. Түүнд яг ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалж: abcnews.go.com