Зэвсэгт хүчний 94 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаан Төв аймгийн хоёр суманд гуравдугаар сарын 18-ны өдөр боллоо.
Борнуур суманд сумын цолтой болон залуу 32 бөхийн барилдаан болжээ. Энэхүү барилдаанд тус сумын харьяат сумын начин Б.Батсүх түрүүлж, сумын заан И.Отгондорж үзүүрлэв. Гуравт улсын арслан Л.Сосорбарамын зээ хүү сумын начин О.Өсөхбаяр, дөрөвт Сэлэнгэ аймгийн харьяат сумын заан Доржсүрэн нар үлдсэн байна.
Мөн энэ өдөр Жаргалант суманд аймаг, сумын цолтой 32 бөхийн барилдаан болж, сүүлийн 5 бөх тойргоор барилдав. Барилдаанд Борнуур сумын харьяат сумын заан И.Отгондорж түрүүлэн, Сэлэнгэ аймгийн харьяат сумын заан Доржсүрэн үзүүрлэж, Дархан-Уул аймгийн харьяат залуу бөх Дархангарав гуравт, Сэлэнгэ аймгийн харьяат сумын заан Бат-Эрдэнэ дөрөвт, Жаргалант сумын харьяат сумын заан Мөнгөнхүү тавд тус тус шалгарлаа.