Б.Серик жүдо бөхийн улсын аварга болов | News.MN

Б.Серик жүдо бөхийн улсын аварга болов

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Б.Серик жүдо бөхийн улсын аварга болов

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сэлэнгэ аймагт өндөрлөлөө. Энэ жилийн УАШТ-д цөөнгүй үндэсний бөхчүүд барилдсан. Тэгвэл “Таван Богдын бүргэдүүд” дэвжээний бөх, улсын начин Бердимумаратын Серик -100 кг-ын жинд түрүүлж улсын аварга болжээ. Тэрбээр 2017 онд улсын их баяр наадамд улсын харцага Т.Баасанхүүгээр таван давж, улсын цолонд хүрч байсан юм.

Б.Серик энэ жилийн жүдо бөхийн УАШТ-ийг сонирхолтой болгож, улсын аварга хэмээх эрхэм цолтойгоор шилдгүүдийн эгнээнд багтав. Хэдийгээр хоёр жилийн өмнө хүрэл медаль хүртэж байсан ч энэ жил аварга болж, томоохон тэмцээнд өрсөлдөх боломжоо нээлээ.

Мөн +100 кг-ын жинд “Эрч”-ийн О.Цэцэнцэнгэл аварга болж, хүнд жинд шинэ аваргууд төрөн гарлаа.

Энэ жилийн УАШТ-д олимпийн хүрэл, дэлхийн аварга Х.Цагаанбаатар 90 кг-ын жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн юм.

Тэмцээний дүнг танилцуулья:

Эмэгтэй 70 кг

  1. Ц.Батцэцэг /Эрч/
  2. А.Оюунгэрэл /Хангарьд/
  3. С.Лхагвадулам /Сүлд/
  4. М.Даваасүрэн /Боржин/

-78 кг

  1. О.Мөнхцэцэг /Сүлд/
  2. Ш.Сэржмядаг /Алдар/
  3. Б.Сайнбуян /Хүч/
  4. Г.Долгорлхам / Сүлд /

+78 кг

  1. Э.Гандиймаа /Хилчин/
  2. А.Адьяасүрэн /Хүч/
  3. Б.Мөнхтуяа /Хилчин/
  4. М.Ууганжаргал /Женко/

Эрэгтэй 81 кг

  1. О.Ууганбаатар /Сүлд/
  2. Б.Гаажадамба /Женко/
  3. Б.Алтансүх /Хурд/
  4. Ц.Жанлавцогзол /ДЛЖ/

90 кг

  1. Э.Мөнхжаргал /Сүлд/
  2. Х.Цагаанбаатар /Эрч/
  3. Д:Сандуйжав /Алдар/
  4. Н.Баатархүү /Эрч/

-100 кг

  1. Б.Серик /Сүлд/
  2. Д.Цэрэнням /Хилчин/
  3. Г.Алтанбагана /Алдар/
  4. Г. Түвшинжаргал /Хилчин/

+100 кг

  1. О.Цэцэнцэнгэл /Эрч/
  2. Б.Тэмүүлэн /Женко/
  3. С.Бат-Орших /Жүдо академи/
  4. Х.Цогтгэрэл /Алдар/

УАШТ-ий шилдэг эрэгтэй жүдочоор ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, шилдэг эмэгтэй жүдочоор Баянхонгор аймгийн тамирчин "Буэнос Айрес-2018" хүүхдийн олимпийн наадмын мөнгөн медальт Лхагвасүрэнгийн Сосорбарам нар тодорчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

САНЖ 2019-01-09 103.57.95.102

Бүх жингийн медальтнуудын зургийг сайн тайлбартай тавиачээ

Avatar

Зочин 2019-01-09 202.179.31.43

Амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-01-09 85.117.116.232

муусаин хасгииг алаач дээ

Avatar

Зочин 2019-01-09 202.9.42.111

Серикийг олон улсын тэмцээнд барилдуулж үзье

Avatar

Зочин 2019-01-09 103.26.195.137

амжилт серик

Avatar

Бат-Амгалан 2019-01-09 58.108.110.54

Cepик ч сайн барилддаг залуу байна лээ шүү, дараагийн олимпийн аварга болоорой гэж ерөөе!!!

Avatar

hi 2019-01-09 121.156.87.100

Құттықтаймыз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж