Консулын газруудад сэжигтэй илгээмжүүд иржээ

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Консулын газруудад сэжигтэй илгээмжүүд иржээ

Консулын газруудад сэжигтэй илгээмжүүд иржээ

Австралийн цагдаагийн газраас Мельбурн, Канберра дахь гадаадын консулын газруудаас олдсон сэжиг бүхий илгээмжүүдийг шалгаж эхэлжээ. АНУ, Их Британи, Шинэ Зеланд, Швейцарь зэрэг улсын консулын газруудад дээрх илгээмж ирсэн байна.

Австралийн Холбооны цагдаагийн газраас "Холбогдох албаны мэргэжилтнүүд сэжиг бүхий илгээмжүүдийг шалгаж байна" гэж мэдэгджээ. Австралийн “ABC News”-ийн мэдээнд дурдсанаар, тус улсын Онцгой байдлын ажилтнууд Энэтхэг, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Грек, Итали, Франц улсуудын консулын газруудад ажилласан байна.

АНУ болон Их Британийн Консулын газрын төлөөлөгчид сэжигтэй илгээмж ирсэн тухай албан ёсоор мэдээлжээ. “Хэргийг мөрдөн шалгаж буй ажилтнуудад илгээмжийг хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгсөн” гэж АНУ-ын Консулын газрын мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Мельбурн дэх Швейцарийн консулын газар дотроо үл мэдэгдэх зүйлтэй жижиг илгээмж хүлээн авсан гэж тус улсын Өргөмжит консул Мануела Эрб хэлжээ. “Бид сэжиг бүхий илгээмжийг яаралтай өөр саванд хийж, онцгой байдлын ажилтнуудад хүлээлгэн өгсөн" хэмээн мэдээлжээ. Мельбурн дэх АНУ-ын Консулын газар мөн тийм сэжигтэй илгээмж хүлээн авсан тухай мэдэгдсэнийг "Reuters" уламжилсан байна.

Сидней дэх Аргентины консулын газарт дотроо цагаан бодистой сэжиг бүхий боодолтой зүйл илгээгджээ. Хожим ямар нэгэн хоргүй болохыг тогтоосон байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж