Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани “Амазон”

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани “Амазон”

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани “Амазон”

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын жагсаалтын “Амазон” тэргүүлж, “Майкрософт”-ын урд бичигдсэн тухай “Bloomberg” агентлаг өчигдөр /2019.01.09/ мэдээлжээ.

Жефф Безос

Тус компанийн хувьцаа өчигдөр /2019.01.09/ дахин нэг хувиар өссөнөөр компанийн нийт үнэлгээ нь 810 тэрбум ам.долларт хүрснийг “Форбес” сэтгүүл онцоллоо. Харин “Майкрософт”компанийн нийт үнэлгээ нь 790 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа юм.

“Амазон”-ын захирал Жефф Безос нь“Форбес” сэтгүүлээс зарласан 2018 оны хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг 112 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлсэн билээ. Тэрбээр “Амазон” компанийн хувьцааны 16 хувийг эзэмшдэг төдийгүй сансар судлалын “Blue Origin” болон “Вашингтон Пост” сонины хамтран эзэмшигчдийн нэг юм. Түүний нийт хөрөнгө нь “Майкрософт”-ийг үүсгэн байгуулагч Билл Гейтсээс 40 тэрбум ам.доллароор илүү аж.

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниар ийнхүү “Амазон” шалгарч “Майкрософт” удаалсан бол гуравдугаар байранд “Google”-ийг эзэмшдэг “Alphabet” холдинг орсон байна. Өмнөх оны мөн үед гарч байсан тус жагсаалтад “Амазон”, “Apple”, “Alphabet” нар эхний байруудад бичигдэж байжээ.

“Apple” компанийн хувьд хэдхэн сарын өмнө л компанийн нийт үнэлгээ нь 1.1 их наяд ам.доллароор хэмжигдэж, түүхэн дэх хамгийн үнэ цэнтэй компаниар нэрлэгдэж байсан боловч түүнээс хойш хувьцаа нь 35 хувиар эрс буураад байгаа юм. Учир нь “Apple”-ийн ухаалаг утасны эрэлт хэрэгцээ зах зээл дээр буурч эхэлснээс хөрөнгө оруулагчид нүүрээ буруулж эхэлсэн аж. Ялангуяа АНУ, Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайн болоод “Хуавэй” тэргүүтэй Хятад брэндийн ухаалаг утасны өрсөлдөх чадвар сайжирснаас тус улсын зах зээл дээрх “Apple”-ийн  гар утасны хэрэгцээ эрс буурсан нь үүнд нөлөөлжээ. “Apple”-ийн үнэлгээ одоогийн байдлаар 710 тэрбум ам.доллар болж, жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байгаа юм.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж