K-поп хамтлаг дуучид өөрсдийн гэсэн цэнгэлдэхтэй болно

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

K-поп хамтлаг дуучид өөрсдийн гэсэн цэнгэлдэхтэй болно

K-поп хамтлаг дуучид өөрсдийн гэсэн цэнгэлдэхтэй болно

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа K-поп хамтлаг дуучдын тоглолт, хөгжмийн наадам гэх мэт зөвхөн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах зориулалт бүхий цогцолборыг 2024 он гэхэд хүлээлгэн өгөхөө өнөөдөр /2019.01.09/ мэдэгджээ. “Seoul Arena” хэмээн нэрлэж байгаа 18.400 хүний суудалтай уг цогцолбор нь Сөүл хотын хойд хэсэгт орших Дубонгу дүүрэгт баригдах бөгөөд 2020 оны есдүгээр сард барилгын ажил эхлэх юм байна. Нийт 535 сая ам.долларын өртгөөр сүндэрлэх “Seoul Arena” цогцолбор нь хэд хэдэн концертын танхим, үзэсгэлэнгийн танхимууд, К-поп хамтлаг дуучдын алдрын танхим, кино театр болон бусад үйлчлүүлэгчдийн чөлөөт цагаа өнгөрөөх үйлчилгээнүүдийг нэгтгэсэн цогц бүтээх байгуулалт болох ба К-попоор дамжуулж гадаад дотоодын жуулчдыг татах зорилготой гэнэ.

Өмнөд Солонгосын К-поп урсгал нь дотооддоо төдийгүй дэлхийн зах зээлд хүч түрэн орж ирж байгаа өнөө үед энэ нь тэдэнд маш том хөрөнгө оруулалт болж цаашид дэлхийн хэмжээнд улам илүү амжилт гаргахад нь түлхэц болох болно гэж хотын захиргаанаас үзжээ. Мөн тус цогцолборт гадаадын алдартай уран бүтээлчдийн тоглолтууд ч зохион байгуулагдах юм. Моданна гэх мэт гадаадын томоохон хамтлаг дуучид, уран бүтээлчид тус улсад тоглолтоо хийхийг хүсдэг ч хангалттай том танхим байхгүйн улмаас хэд хэдэн удаа буцаж байсан аж. Тэдгээр уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулахад  доод тал нь 20.000 хүний суудалтай цэнгэлдэх шаардлагатай байдаг байна.

Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж