Түдгэлзэх асуудалд холбогдсон гишүүдэд холбогдох ЖДҮ

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Түдгэлзэх асуудалд холбогдсон гишүүдэд холбогдох ЖДҮ

УИХ-ын гишүүн Б.Ундармаа:

Капитал, “Бишрэлт холдинг” компаниараа дамжуулж 2.3 тэрбумын зээл ЖДҮХС-гаас авсан гэх асуудалд нэр холбогдсон. Гэхдээ Капитал банкны зүгээс “ЖДҮХС-гийн зээлийг банкны шаардлага хангасан компаниудад олгохтой холбоотойгоор орж ирсэн гүйлгээ, зарлагыг ташаарч, буруу мэдээлсэн гэж тайлбар хийгээд буй.

УИХ-ын гишүүн Г.Солтан:

“Монгол шаазан” компани 950 сая төгрөгийн зээл ЖДҮХС-гаас авсан. Г.Солтан гишүүн энэ талаараа “Би олон жилийн өмнө Монгол шаазан” компанийн удирдлагаар ажиллаж байсан. Одоо надад хамаагүй болсон. Зээл авсныг нь мэдэхгүй гэдэг тайлбар хэвлэлд өгч байв.

УИХ-ын гишүүн Л.Энхболд:

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн онд гурван ч иргэнийг саатуулан шалгасан. Тэдгээр хүмүүс нь УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ойр ажилладаг компанийн удирдлагууд байсан тухай хэвлэлүүд мэдээлж байв. Ингэхдээ “Жаргалант харвест” ХХК  1.2 тэрбум, “Хас говь транс” ХХК  950 сая төгрөг, “Мийт экспорт интернэшнл “1.3 тэрбум зээлийг ЖДҮХС-гаас авсан гэх дуулианд холбогдсон.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

“Сапфир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн зээл ЖДҮХС-гаас авахад нөлөөлсөн байж болзошгүй гэх дуулианд холбогдсон. Үүнийгээ тэрбээр “Тойргоос ирсэн хүсэлтийг шийдэж өгөхийн тулд ЖДҮХС-руу бичиг хийж өгсөн. Надтай хамааралгүй гэж тайлбарлаад байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж