“Яг түүн шиг 2” шоу нэвтрүүлгийн авьяаслаг оролцогч, дуучин С.Гантогоог хүмүүс сайн мэднэ. Тэрбээр шоуны дараагаар өөрийн бие даасан уран бүтээлдээ илүү анхаарах болсон билээ.
Тэгвэл энэ удаа авьяаслаг дуучин залуу маань Солонгос улсад ажиллаж, амьдарч буй залуусын дунд зохион байгуулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох гэнэ. Энэ сарын 20-нд болох сагсан бөмбөгийн тэмцээнд С.Гантогоогоос гадна мэргэжлийн тулаанч М.Нандин-Эрдэнэ дэмжин оролцоно. Улаанбаатар хотын утааны эсрэг "Бид угаартлаа" гэсэн уриан дор зохион байгуулах энэ тэмцээнээс олсон ашгийг Сонгинохайрхан дүүргийн эмнэлгүүдэд утлагын аппарат худалдан авахад зарцуулах аж.
Холбоотой мэдээ