“Улаанбаатар” төмөр замын Зорчигч тээврийн албанаас өнөөдрийн бүх чиглэлийн галт тэрэгний үйлчилгээг зогсоох шийдвэр гаргаад байна. Учир нь урьд шөнийн орсон хүчтэй аадар борооны улмаас үерийн ус урсан, зарим өртөө, зөрлөгийн замд эвдрэл, гэмтэл гарсан байна. Өчигдөр 20:20 цагт Улаанбаатараас Эрдэнэт, Дарханы чиглэлд хөдөлсөн галт тэрэг зам эвдэрснээс болж, Сэлэнгэ аймгийн Мандал өртөөны орчимд зогссон байгаа бөгөөд одоог хүртэл зам засварын ажил дуусаагүй байгаа тул галт тэрэг хөдлөөгүй байна. Тус галт тэргэнд зорчиж явсан зорчигчдыг Орхон аймгийн авто тээврийн газраас тусгай унаа гарган, хүрэх газарт нь хүргэж байгаа ажээ. Одоогийн байдлаар албаны хүмүүс зам засварын ажлыг түргэн шуурхай зохион байгуулж, маргааш өглөөнөөс эхлэн хэвийн үйл ажиллагаанд шилжинэ гэсэн мэдээлэл өгч байна.
Д.Долгор
Д.Долгор