60 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжааллаа

Хуучирсан мэдээ: 2015.03.19-нд нийтлэгдсэн

60 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжааллаа

Засгийн газрын үнэт цаасны өнөөдрийн ээлжит арилжаагаар нэг бүр нь нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12 долоо хоногтой, 60 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжаалахаар нийтэд мэдээлсэн байна. Улмаар банкуудаас 106.1 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах санал ирж, 60 тэрбум төгрөгийн Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг 15.435 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжаалжээ. Ингэснээр Засгийн газар дотоодын зах зээл дээрээс богино хугацаатай, өндөр хүүтэй 60 тэрбум төгрөгийн эх үүсвэр татаж байна. 

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж