Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэх байсан ч Халдашгүй байдлын дэд хороо, Хуульзүйн байнгын хороогоор дээрх асуудал ороогүй байгаа тул уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулъя гэсэн саналыг тус Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гаргалаа.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ: Халдашгүй байдлын дэд хороо хуралдахгүй байгаа нь хууль хяналтын үйл ажиллагаанд саад болж байна. Хэрэв 48 цаг нь өнгөрөх юм бол энэ асуудлыг хэн хариуцах вэ. Халдашгүй байдлын дэд хороо хуралдахгүй бол тус дэд хорооны гишүүдийг нь мөн авч хэлэлцмээр байна. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан гэж гишүүдэд нь хариуцлага тооцъё. Халдашгүй байдлын дэд хороо заавал хуралдах ёстой гэв.
Хуралдааны эхэнд “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул тус хуулийн төслийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад 85.7 хувиар дэмжигдлээ.
Үргэлжлүүлэн нэгдүгээр сарын 4-нд Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцууллаа. Тус танилцуулгад “Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын үйл ажиллагаа гацаанаас гарах, хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн асуудлууд шийдвэрлэгдэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзэж байна.Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой төр, хувийн хэвшлийн аливаа байгууллага, хуулийн этгээд, хувь хүнтэй холбоотой нэмэлт зардал гарахгүй юм” гэлээ.
Тус хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асуув.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ: Уг хуулийн төслөөр УИХ-ын даргыг чөлөөлөх гээд байгаа юм уу эсвэл огцруулах гээд байгаа юм уу. Хуулийн төслийг өргөн барих болсон үндэслэл шалтгааныг тодруулж өгөөч. Цаашид УИХ-ын гишүүд чуулганыг гацаагаад байх юм бол энэ хуулийн заалтаар даргыг нь солиод байх юм уу?
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД: Ерөнхийлөгч зүгээр байж байгаад энэ хуулийг санаачлаагүй. Хууль тогтоох дээд байгууллагын ажил нь гацаад байгаа учраас л энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Огцруулах хуулийн төсөл биш, чөлөөлөгдөнө гэж хуульд тусгасан. Хуулийн төслийг хэрхэхийг УИХ шийднэ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ: Монгол Улс Үндсэн хуульдаа парламентын засаглалтай улс орон гэж зааж өгсөн. Өнөөгийн үүсээд байгаа асуудалтай холбогдуулж Ерөнхийлөгч уг хуулийн төслийг оруулж ирлээ гэж ойлгож байгаа. Парламент дандаа нэг намын олонхи байхгүй л дээ. Цаашид парламентыг бүрдүүлэх намуудын харьцаа нь мэдээж өөр өөр байна. Энэ тохиолдолд хуулийн төсөл хэр нийцэх вэ. Хоёр жилийн өмнөөс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудал яригдаж ажлын хэсэг хүртэл байгуулагдсан. Уг хуулийн төсөл батлагдлаа гэхэд Үндсэн хуулийн заалттай нийцэж байгаа юу?
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД: Үндсэн хуультай бүрэн нийцэж байгаа. Хэрэв парламентийн үйл ажиллагаа ингэж гацаагүй байсан бол Ерөнхийлөгч энэ хуулийг санаачлахгүй байсан. Ж.Мөнхбат гишүүн дарлааны тухай хөндөж байна. Харин ч дархлаагүй байгууллага нь Засгийн газар болчихсон.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН: Энэ хуулийн төсөл бол өнөөдрийн системийн гажуудлыг засах ганц арга нь юм. Энэ төрийн гацаа сүүлийн нэг жил гэнэт үүсчихсэн асуудал биш. Сүүлийн 27 жилийн гажуудлын нөлөөгөөр бий болсон. Харин үүнийг зарим гишүүн ойлгож УИХ-ыг тараах тухай асуудлыг ч хөндөж байгаа. Монгол төрийн гацааг дурдвал олон бий.. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль магадгүй эмчилгээний нэг хэлбэр байж магадгүй. Хуулийн төсөл батлагдлаа гэхэд бүх зүйл хэвэндээ орно гэж бодохгүй байна. Монголын төрийн ажлыг гацаанд оруулж байхаар эрх баригч намын гишүүд УИХ-ыг тараахад гарын үсгээ зурцгаа. Харин УИХ тарахаасаа өмнө Эрдэнэтийн 49 хувь, Цагаан суварга,бусад ордуудыг ард түмэнд авч өгчхөөд тарна шүү.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ:
-УИХ тарах ёстой. Ард түмэнд дараагийн дархлааг нь үлдээхийн тулд энэ УИХ-ыг тарааж дараагийн ээлжит бус чуулганыг зарлах ёстой. Зарчимтай байх ёстой. Эрх мэдлийн төлөө талцан хуваагдаж байгааг гайхаж байна. Хуралдаа суухгүй байгаа гишүүдэд зориулсан мөн хуулийн төслийг давхар оруулж ирээч. УИХ-ыг тараах бичигт Ж.Батзандан чи гарын үсгээ зураарай.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮ:
-Өмнөх дөрвөн жил, сүүлийн хоёр жилд бид зодолдлоо. Парламентын даргаас болж одоо зодоон хоёр дахин ихэснэ шүү. Нэг хүнийг сольчихвол болчихно гэсэн улс төр байж болохгүй. Утаа, агаарын бохирдлоо бид ярихгүй байна. Нэг нэгийгээ гүтгэж доромжилж, үнэн худлыг нь мэдэхгүй зүйлээр дайрч байна. Хүнийг гүтгэх болохоор шүүх хамаагүй болчихдог. 2020 оноос хойш парламент байх юм уу, байхгүй юм уу.
УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД:
-Сүүлийн үед над руу илтээр дайрч байгаа. Бүр гэр бүл рүү маань хүртэл орж байна. Төрийн ажил хуулийн хүрээнд явагдах ёстой гэж би хувьдаа боддог. Энэ бүх яригдаж байгаа асуудлын үнэн худал нь тогтоогдож олон нийтэд бодитой мэдээллийг өгөх цаг нь ирэх байх. Идүүлсэн бут ургадаг гэж үг бий. УИХ-ын 40 гишүүн намайг огцрохыг шаардаж гарын үсгээ өгсөн. Би хуульзүйн үндэслэлтэй эсэхийг нягталж өгөөч гэж Төрийн байгуулалтын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын хороо энэ асуудлыг УИХ-ын даргыг огцруулдаг таван үндэслэлд нийцэхгүй байна. Хуульд нийцэхгүй асуудал учраас байнгын хороогоор хэлэлцэхгүй гэсэн. Хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулах ёстой гэж би боддог.Гэвч сүүлийн үед бүх хууль хяналтын байгууллагыг нэг хүн удирдаж байгаа мэтээр ор үндэслэлгүй ярих болсон. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэн нэгэн албан тушаалтнаас хараат бус, үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдах ёстой. Аль нэг хуулийн байгууллагын даргыг би санаачилж санал болгож томилуулсан асуудал байхгүй. Уул уурхайн салбарын талаар хөндөж ярилаа. Би 2007 онд УИХ-д ДНБ-ний таваас дээш хувийн орлогыг олж болох хэмжээний 49 орд газрыг стратегийн орд болгоё гэж өргөн барьж байсан. Харамсалтай нь тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдорж байсан. 15 ордыг нь баталж бусдыг нь стратегийн орд болгохгүй гэсэн. Тухайн үед Асгатын ордыг ч гэсэн би өргөн барьж байсан. Мөн Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар би хоёр удаа ажлын хэсэг байгуулж байсан. Жагсаал цуглаан хийж яваад байгаа Л.Болд гишүүнд хүртэл би Бодь цамхаг баригдсан газрыг өгч байсан. Газар зарсан асуудал надад байхгүй. Тэрийгээ цагдаа, тагнуулаар шалгуул. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд би ажлаа хийсэн.
Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж санал хураахад байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.
Үүгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал түр завсарлалаа. Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэний дараа үргэлжлүүлэн хуралдах юм.
Зочин 2019-01-09 202.131.245.26
ЭД НАРЫН ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХИЙГ ТҮТГЭЛЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЗААЛТУУД НЬ АМЬДРАЛД ХЭРЭГЖИХГҮЙ ЗААЛТУУД БГАА ЮМ БИШ ҮҮ
Зочин 2019-01-09 202.131.245.26
ӨӨР ХУУЛЬ САНААЧЛАХ ХРТЭЙ УИХ ЫГ ТАРААХЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ШИЙДЭХ ХРТЭЙ Ч БЖ МЭДНЭ ӨӨРСДИЙГӨӨ ТАРААДАГ ГИШҮҮД ГЭЖ БХ УУ
Зочин 2019-01-09 202.131.245.26
НАМЫН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЛЭН БОЛГОХ ХУУЛЬ МАШ ИХ ХРТЭЙ БНА ШҮҮ. ЭНЭ ХУУЛЬ НЬ 60 ТЭРБУМЫН ХРИЙН АСУУДЛЫГ ШИЙДНЭ ШҮҮ. СЭТГҮҮЛЧИД УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ МАШ МУУ АЖИЛЖ БНА ШҮҮ. УЛС ОРОН БЭЛЭН МӨНГӨНӨӨС ТАТГАЛЗАХ ХРТЭЙ БНА. ЖИХ ЫН ГИШҮҮНИЙ ЭРХИЙГ ТҮТГЭЛЗҮҮЛЭХ РЭХИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ШИЙДЭЖ БХ ХРТЭЙ ОЛОНХ БОЛСОН НАМ ГИШҮҮДИЙНХЭЭ ЭРХИЙГ ТҮТГЭЛЗҮҮЛЖ ЧАДАХГҮЙ .
Зочин 2019-01-09 202.131.245.26
АСУУДАЛД ОРООЦОЛДСОН ГИШҮҮНИЙГ ЯАРАЛТАЙ ЭРХИЙГ НЬ ТҮР ТҮТГЭЛЗЭЖ БХ ХРТЭЙ БНА ИЙМ АСУУДАЛТАЙ ГИШҮҮД БАРЬЦААНД ОРЖ ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭМЖЭЭГҮЙ ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛЖ ЖДҮЧИН ЕРӨНХИЙ САЙД ХЭРГЭЭС ЗАЙЛАХ ГЭЖ БНА ШҮҮ. НАМЫН ДАРГА УЛС ОРНЫГ УДИРДВАЛ НАМЫН САНХҮҮЖИЛТ УЛАМ БОХИР БОЛНО. САЙД НАР ХАХУУЛЬ АВЧ НАМАА САНХҮҮЖҮҮЛЭХ СХЕМ АЖИЛЖ ЭХЭЛНЭ. ЭНЭ УЛС ОРОН ДАМПУУ ЗАСАГЛАЛРУУ ГУЛСАЖ БНА. ЯАРАЛТАЙ ЭНЭ ХУУЛИЙГ БАТЛАХГҮЙГЭЭР ЭНЭ УИХ ЫГ ТАРААХ ХРТЭЙ БНА ШҮҮ МОНГОЛЧУУД СЭРЦГЭЭХ БАГ НЬ БОЛСОН Б
Зочин 2019-01-09 202.131.245.26
ЭНЭ ХУУЛЬ НЬ МОНГОЛ УЛСАД ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛААС ТАТГАЛЗАЖ БГАА ХУУЛЬ ГДГИЙГ САЙН ОЙЛГОХ ХРТЭЙ. ЭРХ МЭДЭЛ
НАМЫН ДАРГЫН МЭДЭЛД ИРЖ БНА. НАМЫН ДАРГА ЕРӨНХИЙ САЙД БНА. ЕРӨНХИЙ САЙДЫЭ ЗАСАГЛАЛД ШИЛЖИЖ БНА. ЗГ ЮМ ХИЙХГҮЙ БХ НЬ ДУРЫН ХЭРЭГ БОЛОХ НЬ .ДУРЫН ХУУЛИА БАТЛУУЛАХ ЮМ БНА. УИХ ЫН ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮТГЭЛЗҮҮЛЭХ ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ШИЙДЭХ ХРТЭЙ ЮМ БИШ ҮҮ. БААХАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГИШҮҮД ХУУЛЬ БАТЛААД БАТАЛСАН ХУУЛЬ НЬ АСУУДАЛ ДАГУУЛАХ НЬ ТДХОЙ БНА. АСУУДАЛД ХОЛБОГДСОН ГИШҮҮДИЙН ЭРХ
Зочин 2019-01-09 202.170.80.25
Нөгөө хамгаалаад байсан хүмүүс нь зангааа ингэж амархан хувиргана гэж бас байхаа. Жагсаалын өмнө зүгээр л хүмүүсийн сэтгэл зүйг намжаах гэсэн оролдлого бололтой. Та нарын арганд удаан хууртагдахгүй шүү. Мананцаруудаа
ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-01-09 64.119.18.29
Энхболд ажлаа өгөхөөр шийдсэн бололтой. Баттулга, Хүрэлсүх хоёртойгоо тохирсон юм байлгүй.Тэр нь зөв. Энхболд ажлаа өгснөөр бүх юм сайхан болно гэж үгүй. БААХАН УУЛ УУРХАЙН ОРДЫГ СТРАТЕГИЙН ОРДОД АВАХ БАЙХ. АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ ЦУЦЛАХ БАЙХ.Ерөөсөө МАН-ыг жаахан ч гэсэн аврах арга үүнээс өөр үлдээгүй.Үр дагаварыг нь таахад бэрх.Ялангуяа гадаад талдаа.
Зочин 2019-01-09 103.111.68.3
АРААС Нь МАНАН-гийн ҮЛДЭГДЭЛҮҮДИЙГ ЗАЙЛУУЛЦГААЯ, ЭРДЭНЭБУЗАР, БУЗАРБАТ, НОМГҮЙГҮНИГ, ХОНГОР, НҮҮРСБАТ ГЭХ МЭТЭЭР
Зочин 2019-01-09 202.9.43.17
Баасанхуу хаянхярваа 2 ыг хараа хунийг унангуут ошиглодог монгол зан байдгуймуу энэ 2 т монголоо алдсан 2 вэ аягуй бол хужааа байх
ААРХАЛ 2019-01-09 108.61.168.103
http://www.youtube.com/watch?v=van_7U3W5pE&t=2s
ААРХАЛ 2019-01-09 108.61.168.103
http://www.youtube.com/watch?v=van_7U3W5pE&t=4ы
ААРХАЛ 2019-01-09 108.61.168.103
http://www.youtube.com/watch?v=van_7U3W5pE&t=1s
Зочин 2019-01-09 64.119.26.189
Хахахаха Жэнко төрийн эрхийг авах гэж яаж улайран дайрч байгааг та нар харж байнуу? Бүх л бууны нохойнууд нь араа шүдээ арзайлгаад яаж улин хуцалдаж байгааг харж ав.
Иргэн 2019-01-09 139.5.217.144
М.Энхболд дарга хуулийн хүрээнд бол ажлаа өгөхөд бэлэн гээд л байсан, хэлсэндээ хүрсэн л байнашдээ?! Өар яалгах гээд байгаа юм?!
Иргэн 2019-01-09 66.181.187.44
М.Энхболд даргыг огцруулчихлаа , одоо тэгээд бүх зүйл өргөс авсан мэт сайхан болчих уу болчихвол сайн л байна Сингапурын Ерөнхийлөгч Ли "Би 3 сайн найзаа авилгалын хэргээр шоронд явуулж байж авлигалтай тэмцэх ажлыг улам эрчимжүүлсэн" , Оросын Ерөнхийлөгч В.Путин Сангийн сайдаа баригдасны дараа "Харамсалтай л байна тэрээр миний сайн нөхөр түүнд сайн өмгөөлөгч авахыг зөвлөсөн" гэж байсан Хятадад бол авлигчид аа шууд хурал дээрээс нь баривчилан шорон руу ачуулж байна Манайд бол авилага хавтгай
Зочин 2019-01-09 64.119.19.149
Ер нь энэ ЭНХ нэртэй хүмүүс төрд гараад хаан мэт загнадаг нь Манжийн Энх-Амгалан хаанаас улбаатай юм шиг санагдаж байна
иргэн 2019-01-09 202.70.34.98
Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцээд санал хураагаад М.Энхболдыг огцруулах 4 хүний санал хасагдах юм уу? Ингэж ойлголоо
Борхүү. 2019-01-09 202.9.43.187
Ингээд л болчих юмыг сүржигнэлдээд л байсан.Намын даргатайгаа 40 гишүүн байж.Ерөнхийлөгч жаахан хөнгөдчихөв үү дээ.
Зочин 2019-01-09 66.181.190.180
Бүгд адилхан тул УИХ тарж, дараагийн сонгуульд иргэд 20.000 худалдагдаж санал өгдөгөө больж хариуцлагатаы оролцох хэрэгтэй.ялангуяа хөдөөнийхөн 20.000, данх, битоны санал өгдөгөө болиоч ээ!
Зочин 2019-01-09 202.126.89.139
Тэгээд автобусаар гадаад руу аялуулж харуулсан хүмүүсийг сонгох уу
Зочин 2019-01-09 139.5.217.50
За луйварчид санасандаа хүрэх замаа заслаа. М.Энхболдыг замаасаа зайлуулаад, ЖДҮ-чин Засгийн газрыг огцруулаад УИХ тарах ёстой
Зочин 2019-01-09 43.228.131.24
ДАРАА НЬ ЖДҮЧ-ДИЙН АСУУДЛЫГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ НӨГӨӨ ШУДАРГА ОЮУН-ЭРДЭНЭ АЮУРСАЙХАН БОЛД ЭНЭ ТЭР ЖАГСАХ БОЛОВ УУ
Асуулт 2019-01-09 198.44.212.248
Ёс зүй гэдэг ойлголтын талаар ямар ч мэдлэггүй УИХ-ын даргатай Монгол Улс яаж цаашид хүний нийгэмд оршин тогтнох вэ
Зочин 2019-01-09 211.36.149.102
Наранхүү муу банди
Зочин 2019-01-09 211.36.149.102
Наранхүүгийн ярьж бгааг !!!!!
Зочин 2019-01-09 66.181.190.180
Зөв л ярьж бн…
** dagz 2019-01-09 66.181.161.46
Shaaldaa
ИРГЭН 2019-01-09 66.181.180.203
МОНГОЛД ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГ ЮМ УУ. ЗАСГИЙН ГАЗАР БОЛ ОГТ ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА. ЭНЭ ЖДҮ-ЧИД, АВИЛГАЧ САЙДУУДААСАА ЭХЛЭЭД ХАРИУЦЛАГА ТООЦООЧ, ӨНӨӨДӨР ТОМИЛЖ БАЙГАА ДАРГА НАРЫН ТОМИЛГООГОО ХАРААЧ. ӨӨРӨӨ ИЙМ ЮМ ХИЙЧИХЭЭД ОДОО ХЭНЭЭС ХУУЛЬ ШААРДААД НЭХЭЭД БАЙГАА ЗАСГИЙН ГАЗВАР ВЭ
Зочин 2019-01-09 202.9.43.121
УРААА
Зочин 2019-01-09 212.34.48.84
ОЧИРБАТ НҮҮРС УХАГЧ, БАГАБАНЬД ХӨРГӨГЧ ЗАСВАРЛАГЧ, ЭНХБАЯР ХЭВЛЭЛИЙН АЛДАА ЗАСВАРЛАГЧ, ЭЛБЭГДОРЖ ЦЭРГИЙН СУРВАЛЖЛАГЧ, ЭНХБОЛД ОРОН СУУЦНЫ ЭДИЙН ЗАСАГЧ БОЛОВСРОЛТОЙ. ЧИ УРЬД НЬ ДУУГАРЧ БАЙХГҮЙ ЯАСИЙН
НАДАД НЭГ АСУУЛТ БАЙНА ҮХЭРНҮҮД ЭЭ!!! 2019-01-09 58.108.110.54
БӨХӨӨР УДИРДУУЛААД ХӨГЖСӨН УЛС ЭНЭ БӨМБӨРЦӨГИЙН ТҮҮХЭНД БАЙДАГ ЮМ БОЛОВ УУ?! АВТОБУСНЫ ЖОЛООЧООР, ПОПУУДААР УДИРДУУЛААД ДАМПУУРСАН ВЕНЕСУЭЛЬ ГЭХ УЛС ЛАТИН АМЕРИКТ ОРШИНО… ЦЭРГИЙН БАГА ДАРГААР УДИРДУУЛААД ОЛИГТОЙ ЯВСАН УЛС ОРЧИН ҮЕД БАЙДАГ ЮМ БОЛОВ УУ?! ТӨВ АФРИКИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛС ЦЭРГИЙН ДАРГААР УДИРДУУЛААД ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ УЛС БОЛСОНЫГ УНШИЖ БАЙЛАА!!! НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУД ХААШ ЯВНА ВЭ?! ХЭНЭЭР БИД УДИРДУУЛЧИВ?!
Зочин 2019-01-09 202.131.245.243
Төр бол бөх, бөх бол төр юм. Х.Баттулга.
иргэн 2019-01-09 202.70.34.98
Нэг л их удирдагч манлайлагч ярисан хүн. Удирдах манлайлах гэдэг чинь чамд л тохирсон үг. Хөгжилд хүрэх замыг олох амархан. Бүгд хөдөлмөрлөж үр шимийг нь хөдөлсөн хүн нь шудрага хүртэж үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Хүрэлсүх Цэрэг байлаа гээд Нефьтийг үйлдвэр ашиглалтанд орвол чам шиг хүмүүс хүүхдүүдээ Хүрэлсүх шиг цэрэг болгоно гэж улайрна даа.
Зочин 2019-01-09 212.34.48.84
ОЧИРБАТ НҮҮРС УХАГЧ, БАГАБАНЬД ХӨРГӨГЧ ЗАСВАРЛАГЧ, ЭНХБАЯР ХЭВЛЭЛИЙН АЛДАА ЗАСВАРЛАГЧ, ЭЛБЭГДОРЖ ЦЭРГИЙН СУРВАЛЖЛАГЧ, ЭНХБОЛД ОРОН СУУЦНЫ ЭДИЙН ЗАСАГЧ БОЛОВСРОЛТОЙ. ЧИ УРЬД НЬ ДУУГАРЧ БАЙХГҮЙ ЯАСИЙН
АЦНЫ ПАРЛАМЕНТЫН ДАРХЛАА ВЭ ??? 2019-01-09 59.153.113.93
Харин ч ёсзүйгүй үйлдэл гаргаж огцорч өгөхгүй парламентын дархлаагаа сулруулаад байгаа юм биш үү. УИХ-н даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлдөг хуулийн заалттай болох хэрэгтэй. Тэгэж байж УИХ, дарга нар нь арай ёс зүйтэй болох жишиг тогтоно.
Зочин 2019-01-09 202.131.230.238
эрдэнэбат МАНАН гаа хамгаалах арга хайгаад байна уу
Зочин 2019-01-09 212.34.48.84
ЭНЭ АДГИЙН ХУЛГАЙЧ ЭРДЭНЭБАТ УДАХГҮЙ УЛС ТӨРӨӨС БҮРЭН АРЧИГДАЖ, ЯЛ ЭДЛЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛМОГЦ ТӨР ҮЙМҮҮЛЖ УИХ -ЫГ ТАРААГААД ЯАРУУ САНДРУУ ШИНЭ СОНГУУЛИЙГ АШИГЛАЖ ТӨРД ДАХИН ШУРГАХ САНААТАЙ. МӨН х****а!!!