Бодлогын хүүг нэмэх нь АНУ-ын ЭЗ-т муу нөлөөтэй

Хуучирсан мэдээ: 2015.03.19-нд нийтлэгдсэн

Бодлогын хүүг нэмэх нь АНУ-ын ЭЗ-т муу нөлөөтэй

 

Дэлхийн томд тооцогдох “Bridgewater Associates” санг үндэслэгч Рэй Далио хэлэхдээ, Холбооны нөөцийн систем (төв банк) бодлогын хүүгээ нэмнэ гэсэн хүлээлт нь Америкийн эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлнэ гэснийг Reuters дамжуулав.

 

“Холбооны нөөцийн систем зургадугаар сар- есдүгээр сард бодлогын хүүг нэмэгдүүлэх урьдчилгааг хийсэн нь ойлгомжтой хэрэг. Тэдгээр хүлээлтээс салах нь ээдрээтэй болж байна” хэмээн Далио хэлжээ.

 

Bridgewater Associates санг 1975 онд байгуулсан байлаа. Эхлээд компани хөрөнгө оруулалтын консалтинг хийж байсан юм. 1996 оноос сан эрсдлийн стратегиэр ажиллаж эхэлжээ.

 

Компанийг үндэслэгч Рэй Далио 84 хувийн хувьцааны эзэн юм. Хувьцааны 13,7 хувь орчмыг бусад хувийн эзэмшигчид эзэмшдэг.  Өнгөрсөн оны эхээр Bridgewater Associates сангийн хөрөнгө 150 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж