Сүхбаатар дүүргийн VI хороо, МУИС-ийн хоёрдугаар байранд өчигдөр 19.00 цагийн үед гал гарч, лабораторийн өрөө шатсан байна. НОБГ-ын аврагч, гал унтраагчдыг очиход химийн лабораторийн өрөөнд туршилт хийхэд ашиглаж байсан химийн бодис шатаж байсныг унтраасан байна
Мөн тус лабораторид химийн ямар нэгэн бодис алдагдсан эсэхийг Аврах ангийн бүлэг багажаар хэмжилт хийж шалгахад ямар нэгэн бодис илрээгүй гэнэ.
Д.ЖАРГАЛ